Зүрх өвдөх, цээж хөндүүрлэх үед цэгэн дарлага тустай
Зүрх өвдөх, гол гашуу оргих, их ханиалгаснаас болж цээж хөндүүрлэх, өвчүүний ард зангирсан мэдрэмж төрж байвал эхний ээлжинд бид өөрсдөө гарын тохой болон өвдөгний орчимд сайтар нухалж цэгэн дарлага маягаар массаж хийж байх нь багагүй тус болдог.
Ингэхдээ ихэвчлэн өвдөг тохойн дотор буюу их бие рүү хандсан тал орчим хамгийн их өвдөлт, эмзэглэл ихтэй цэгийг та өөрөө хайж олох хэрэгтэй. Тэгээд тэр цэг дээрээ өдөр бүр тодорхой хугацаагаар нухалж бай. Өвдөлт намдтал нь.
Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах