ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү шүүхэд хандаж, өөрийг нь хууль бусаар халсан хэмээх нэхэмжлэл гаргаад буй. Түүнийг ажлаас нь чөлөөлж, орны хүнийг нь томилсон.
Тэгвэл албаа аваад удаагүй байгаа Д.Наранзул захирлыг дахиад л чөлөөллөө. Энэ удаа ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар Л.Баттөрийг томилов. Л.Баттөр нь АШУҮИС-ийн дэд захирлаар ажиллаж байгаад уг албанд иржээ. Мөн улсын хэд хэдэн эмнэлгийг удирдаж байсан туршлагатай. Тэрбээр 2001 онд АШУҮИС-ийг дүүргэсэн бөгөөд дараа нь 2009 онд Японы Токүшимагийн их сургуулийг Харшил дархлаа, судлаачаар төгссөн аж.