Өөх тос нь хүний биед ямар хэрэгцээтэй вэ?
Хүний биед сайн бас муу өөх тос бий. Хоол унднаас ч гэсэн сайн чанарын өөх тосыг авч, муугаас нь татгалзах хэрэгтэй.
Өөх тос нь уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл биеийг тослогжуулан төлжүүлж, бие махбодыг дулаанаар хангах, биеийн өнгө зүсийг тодруулж, оюун, ой тогтоолт, сэтгэл санааг баттай байлгахад нөлөөтэй байдаг. Ер нь өөх тос хэрэггүй гэж ойлгож болохгүй. Аливаа зүйлд өөрийн гэсэн тохиромжтой хэмжээ бий. Түүнийг тэнцвэртэй байдалд нь л байлгах хэрэгтэй. Хэт ихдүүлэх, эсвэл багадуулах нь тохиромжгүй. Уламжлалтаар цусанд өөх тос ихсэх нь галын илчтэй холбоотой. Галын илч сайн байх тусмаа өөх тос хэвийн байна.
Галын илч муудаад эхэлвэл өөх тос ихсээд ирнэ. Тиймээс хоол ундандаа юу хэрэглэж байгаагаа байнга анхаарч, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй.
Манба Дацан МУЭСТ-ийн Эрдэм шинжилгээний албаны дарга, УАУ-ы их эмч, АУ-ы доктор Н.Сайнбуян