Их Хятадын өмнө "хурандаа ёсолгоо" хийх бэлтгэлээ базаан сургуулилах л үлдэж байна

Их Хятадын өмнө "хурандаа ёсолгоо" хийх бэлтгэлээ базаан сургуулилах л үлдэж байна

30 гаруй жилийн өмнө Ардчилсан нийгэмд хүрэхээр хөдөлсөн Монголын галт тэрэг эцсийн буудалдаа ирж байх шиг байна даа. Тэртээ 60-аад оны сүүлээр аав маань "Латвия" гэдэг хүлээн авагчийг гэртээ тавьж, бас болоогүй, утсан антенн нэмж тоноглуулаад Бээжин, Өвөрмонголын радиогийн монгол хэл дээрх, "Америкийн дуу хоолой", "Эрх чөлөө" радио станцын орос хэл дээрх нэвтрүүлгүүдийг сонсдог болж билээ. Би тэр үед оросгүй байсан ч монгол хэл дээрхийг нь хаалганы цаанаас бас сонсоно. Санаж байна уу, Бээжингийн радиогоор "Жөвлөлтийн мал фермийн дарга Чэдэнбал коншээрвнийхээ лаажийг үйлдвэрлэж чадахгүй байж..." гэх буюу "Хөөрхий муу Комаровыг "нишэхгүй, нишэхгүй" гэшээр байтал хөлгийн бүхээгэнд хүчээр чихэн оруулж..." гэсэн гэж ам дамжин хэлцдэг байлаа шүү дээ, түүнийг би өөрийн муу хоёр дэлдгэрээрээ нүгэл хураан сонсож байлаа. "Их жалуурч, дэлхийн улааны улааны улаан наран Мао Жедун" гэдгээс "залуурч" гэдэг үг манай "жолоодогч" гэдэгтэй адил болохыг мэдэж, "Зөвлөлтийн шочиал- эрэвжионистууд" гэдэг нь улс төрийн үзэл санааг, өөрийнхөө санаанд тааруулан мушгин тайлбарлах явдлыг л хэлээд байгаа юм байна гэж ойлгож авч билээ.

Нэг өдөр манай хороон дарга, НАХЯ-ны хоёр хүнтэй хамт ирж аавтай уулзаад яагаад хориотой нэвтрүүлэг сонсоод байгааг асууж байсныг бас сайн санана. Аав: -Би Энх тайвныг хамгаалах Монголын хорооны дарга, Дэлхийн Энх тайвны зөвлөлийн тэргүүлэгч гишүүн хүн, эсрэг талынхны байр суурийг мэдэхгүйгээр энх тайвныг хамгаалах боломжгүй, тэгээд ч Намын Төв хорооны зөвшөөрөлтэй юм.- гэснээс, энэ бол бас хүн болгон сонсоод байж болдоггүй эд юм байна гэж ухаарч, тэр тусам нь улам сонсох гэж улайрдагсан. Аливаа мэдээллийг авах эрхийн тухай анхны ойлголт надад ингэж бий болсон гэж ойлгодог.

Мэдээллийг вакцин шиг тугнаж, хэн, хичнээн хэмжээний мэдээллийг авч болох вэ гэдгийг дээрээс заадаг нийгэм Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш үеэ өнгөрөөсөн гэж бодож байсан бид ямар их хол андуураа вэ. Коронагаас хувь хүн урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэлхий даяар ил тод зарлаад, арбидол, аспирин, парацетамолын тухай яриад байхад манайд таг нууж "маскаа зүү, гараа угаа, гэрээсээ битгий гар" гэсгээд л зогсчихно. Урьдчилан сэргийлэх үүнээс цаад аргыг мэдчих юм бол... "иргэд өөрсдийгөө эмчлээд эхэлнэ шүү дээ" гэж Эрүүл мэндийн яамныхан нүдээ аймшгийн том болгож ирээд л ярихыг харвал хүн өөрийгөө аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь их л муу үйл бололтой. Тэр мөртөө хаа нэгтээ тахал тархвал мэргэшсэн эмч нар нь биш, хороо, сум багийн дарга нар урьдчилан сэргийлж чадаагүй хэмээн буруудаад байх янзтай.

За, тэр ч яах вэ, Эрүүл мэндийн яамныхан коронагаас урьдчилан сэргийлэх үүргээ хаа хамаагүй бусдад тохчихоод, зөвхөн "эмчилсэн" нэрийг зүүх монополь эрхийг өөртөө хадгалж, өвдсөн, хавьтсан хүмүүсээс мөнгө саах арга байж гэж бодъё, тэртэй тэргүй төрийн бүх үйл ажиллагаа зөвхөн үүнд чиглэдэг болсноос хойш.

Тэгвэл Ж.Эрдэнэбатын асуудал шүүхээр шийдэгдээгүй байхад тангарагийг нь өргүүлж, халдашгүй дархан эрхийн дээвэр дор оруулан бөөцийлдөг нь яаж байгаа хэрэг вэ? Одоо ямар ч шүүх түүнийг дуудаж, хэргийг нь хэлэлцэх эрхгүй боллоо. Үзтэл Эрдэнэбатын үйлдсэн хэрэг нотлогдсон учраас, ял авах магадлал өндөр учраас намынхан нь ийн хамгаалах арга сэдсэн нь илт биш гэж үү?

Цаашлаад бүр ч сонирхолтой, АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаярыг танил талынхаа хүүхдийг дээд сургуульд авч суралцуулж өгөөч гэж, Монгол Улсын нэрийг барин, хошуу дэвсэн гуйсан үйлдлийг илчилсэн хүнийг шуурхай олж, төрийн нууц задруулсан хэмээн есөн эрүү тулгахаар болж байгаа юм байх, хэн нэг албан тушаалтны эрх ашигт үйлчилсэн төрийн албан хаагчийн ийм үйлдэл төрийн нууцад хамаардаг болж байгаа юм байлгүй. Арай л сонссон хүмүүсийг нь илрүүлж шийтгэнэ гэсэнгүй. Шударга ёс, иргэдийн мэдээлэл авах эрх, энээ тэрээ, бүгд цаашаа зайлцгаа. Бас "элчин сайд нар дотроо хамгийн өндөр боловсролтой, чадвартай нь " гэчихжээ.

Хорин жил улс орноо өөд нь татаж, хөгжүүлж чадсан, хэтийдсэн чадвартай, боловсролтой удирдагч ёс зүйн ганц алдаа хийхэд л шууд огцордог, огцруулдаг дэлхийн ардчилсан орнуудын жишгийн хаагуур нь манай их хурлын гишүүд өнгөрчихөв өө? Намынхаа дээдчүүлийг харж, үгийг нь сонсохоос бусдад сохор, дүлий болчихдог ийм улс улсыг удирдана гэж байх уу?

Тэртээ 800 гаруй жилийн өмнө өвөг дээдэс маань "Одтой тэнгэр орчиж, олон улс байлдаж, орондоо орох завгүй олзлолдон булаалдаж байна, хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэж байна" гэж өнөөгийн Монголыг хэлсэн бус уу?

Ардчиллыг зорьсон Монгол галт тэрэг гуч гаран жил давхисаар эцсийнхээ буудалд ирж явна. Тэр буудал нь Соёлын хувьсгалын шуурганд намирч байгаа 1967 оны Бээжин ажээ. Өөрөөр хэлбэл 30 гаран жил урагш давхисан дүр үзүүлсээр 60 шахам жил ухраад ирж байгаа юм байх. Одоо бидэнд галт тэрэг зогсохоос өмнө "Их жалуурч", "Ажийн чэнхэрийн чэнхэрийн чэнхэр наран" чухам хэн байхыг тодруулж, "Ардчилал-эрэвжионистууд"- аа хуугаар нь шоронд хийгээд, "Коншээрвнийхээ лаажийг үйлдвэрлэж чаддаг" Их Хятадын өмнө "хурандаа ёсолгоо" хийх бэлтгэлээ базаан сургуулилах л үлдэж байна. Түй, чоорт.

Чимэдийн Энхээ

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419