Хоорондоо хэзээ ч тохирохгүй 6 орд
Та зурхайн ухаанд итгэдэг үү?
Хамгийн сонирхолтой нь зурхайн ухаанд хоорондоо хэзээ ч нийцдэггүй, мөн хайр дурлалын хувьд үргэлж бүтэмж муутай байдаг ордууд гэж байдаг байна. Яг л харш жилтэн мэт хоорондоо тэрсэлддэг тул, тэдний харилцаа нэг их удаан үргэлжилдэггүй ажээ. Тэгвэл чухам ямар ордууд хоорондоо тохирдоггүй тухай сонирхолтой мэдээллийг хүргэе!
Хоорондоо нийцдэггүй ордууд: Зурхайн ухаанд бичсэнээр, ордуудын зарим нэг онцлог шинжүүдээс шалтгаалан хоорондоо огт нийцдэггүй байна. Үүнд: хумх болон загас, хонь үхэр, мэлхий болон жинлүүр, нум болон хилэнц, матар болон ихэр, арслан болон охины ордыг нэрлэжээ. Ингээд дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.
Мэлхий болон Жинлүүрийн орд
Мэлхийн ордны хүмүүс төрөлхийн эмзэг, маш мэдрэмтгий төрлийн хүмүүс юм. Тиймээс ч амар амгалан, тайван байдалд дуртай. Тус орд нь усны элемэнттэй. Харин жинлүүрийн хувьд анхаарал халамжинд дуртай, нөгөөтэйгүүр бусдаар халамжлуулахыг хүсдэг. Харин энэ чанар мэлхийн ордны хүмүүст байдаггүй. Жинлүүр нь агаарын элемэнттэй тул усны элемэнттэй хэзээ ч таарч тохирдоггүй аж.
Хумх болон Загасны орд
Тэд хэзээ ч хоорондоо хэл амаа ололцохгүй. Загасны ордныхон өөртөө итгэлтэй, харин хумхынхан илүү биеэ даасан шинжтэй. Хоёул маш хүчирхэг байр суурьтай, харилцан буулт хийх дургүй тул таарч тохироход үнэхээр хэцүү байна.
Нум болон Хилэнцийн орд
Тэд яг л хоёр өөр ертөнцийн хүмүүс шиг байдаг. Хилэнцийн ордныхон өөрийн зорилгийг хэдийн тодорхойлсон, мөн цочир түргэн зан характартай. Тэдний эрх чөлөө, хүсэл сонирхлыг боогдуулахад хамгаас дургүй. Харин нумынхан бүхнийг хяналтандаа байлгахыг хүсдэг. Учир нь тэд хамтрагчаа өөртөө үнэнч эсэхэд итгэлтэй байхыг эрхэмлэдэг аж. Чухам иймээс л хоорондоо ойлголцоход хүндрэл үүснэ.
Матрын орд болон Ихрийн орд
Матрын ордны нийтлэг шинж нь маш ухаалаг бөгөөд хэзээ ч бодлогогүй алхам хийдэггүй. Харин ихрийнхний хувьд аливааг сэтгэлийн хөдлөлөөр шийдэх, хөнгөмсөг хандах нь бий. Тэдний энэ байдал матрынхны тэвчээрийг бардаг гэхэд болно.
Арслангийн орд болон Охины орд
Арслангийн ордныхон бусдад тушаах, захирах, удирдах хандлагатай байдаг. Харин охиныхны хувьд маш нягт нямбай, бүхнийг өөрийнхөөрөө хийгээд сурсан байдаг тул хэн нэгний зааварчилгааг авах дургүй. Тиймээс тэдний зан характар хоорондоо зөрчилдөж, үл ойлголцол маргаан хэзээд тасрахгүй.
Хонь болон Үхрийн орд
Хонины ордныхон маш гөжүүд, залхуу төрлийн хүмүүс юм. Тэд бусдаас тусламж дэмжлэг авах дуртай. Харин үхрийн ордныхон шаардлага өндөртэй, сэтгэл хөдлөл багатай, мөн маш нэрлэхүү зантай. Тэд өөртөө төгс санагдсан хүндээ л татагддаг. Харин хонины залхуу хойрог зан үхрийнхний тэвчээрийг бардаг аж.