ЭМЯ: 158 хүнээс халдвар илэрч, 21 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн " Сүүлийн 24 цагт 17044 хүний сорьцод шинжилгээ хийхэд 158 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 149 нь Улаанбаатар хотод, 9 нь Хөвсгөл болон Төв аймагт бүртгэгдлээ. 21 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгаа хийж байна.
Улсын хэмжээнд нийт халдварын батлагдсан тохиолдол 4498 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 81 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3,212 боллоо. Энэ нь нийт халдварын 71 хувийг эзэлж байна. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас эмчлэгдэж байсан 89 настай хүн нас барлаа
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.18-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.18-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, March 17, 2021