Эрдэс бодисгүйгээр бид эрүүл байх нь битгий хэл амьд байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдана

Эрдэс бодисгүйгээр бид эрүүл байх нь битгий хэл амьд байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдана

Эрдэс...

Бидний мэддэгээр эрүүл саруул амьдрахад олон төрлийн витамин хэрэгтэй байдаг. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Эрдэс бодисгүйгээр (минерал) бид эрүүл байх нь битгий хэл амьд байх уу үгүй юу гэдэг асуудал яригдана. Гэвч энэ нь витамин нэг их чухал биш, эрдэс бодис нь илүү чухал гэсэн үг огт биш шүү. Эрдэс давсгүйгээр витамин дангаараа хэрэггүй, витамингүйгээр эрдэс нь мөн адил ашиггүй юм. Тодруулж хэлбэл бид эрүүл бхад эрдэс давс, витамин, уураг, тослог, нүүрс ус бүгд л тодорхой хэмжээгээр, зөв тунгаар хэрэглэгдэх учиртай юмаа. Гэвч бид витамины тухай л түлхүү ярихаас биш, эрдэс бодисын тухайд нэг их анхаараад байдаггүй шиг санагдана.

Дээрхээс үүдэн дараагийн асуудал урган гарна. Хаанаас тэр эрдэс бодисоо олж авах вэ? Маргашгүй үнэн бол ямар ч жимс ногоо эрдэс давсыг өөрсдөө үүсгэдэггүй. Мэдээж жимснээс илүү ногоо эрдэс илүү агуулах учиртай. Жимс нь нүүрс ус, эслэг, витамин зэргийг агуулна. Харин ногоо нь илүү ихээр эрдэсээр бидний биеийг хангадаг. Дээр хэлсэн, ургамал өөрөө эрдэс давсыг үүсгэдэггүй гэж. Энэ нь тухайн ногоонд буй эрдэсийн агууламж төрөл хэмжээ нь хаана ургасан гэдгээс хамаарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөрсөн дэх эрдэсийн агууламж, чанараас дээр нь ургаж буй ургамалын чанар шууд хамаардаг.

Одоо цагт элдэв янзын зүйлс сонсогдох болжээ. Ямар ч байсан хятадад ногоочид нь өөрсдийн хэрэглэх ногоогоо тусад нь тарьдаг, зарахыгаа өөр талбайд ургуулдаг гэж олон хүн хараагүй ч сонссон байх. Одоо цагт химийн хүчтэй хорт бордоог хаа сайгүй л хэрэглэх болж. Тэдгээр нь ургамалыг хортон шавьжаас хамгаалдаг, хурдан ургуулдаг, удаан хадгалах боломжтой болгодог г.м олон үйлчилгээ үзүүлдэг боловч хүний биед хэр хортой гэдгийг хэн ч сонирхдоггүй. Гол учир нь ногоо жимсийг жингээр нь тооцож мөнгө төлж нийлүүлдэг болохоос биш, дотор нь байх ёстой эрдэс бодис зэрэг нь бна уу гэдгээр нь үнэлдэг, үнэ ханш нь тодорхойлогддог систем байхгүйгээс ийм болжээ. Хэр их бордоо хэрэглэнэ төдий чинээ уг ургамалд хэрэгтэй бодисууд нь үгүй болсон байдаг.

Тэгэхээр боломжтой нэг нь өөрсдөө хэрэглэх ногоогоо тариад хэрэглэж сурах нь хамгийн найдвартай. Даанч айл болгонд тийм бололцоо байхгүй. Тэгэхээр л манай нутагт бдаг олон янзын рашаан ус, ядаж л булгийн эрүүл ус хэрэглэж бвал ногооноос олж авч чадахгүй байгаа эрдэс давсаа тодорхой хэмжээгээр нөхөх учиртай.

Бас мэдүүштэй нэг зүйл бол ногооны шүүс шахаж ууж сурвал маш хэрэгтэй байдаг. Дэлгүүрт байгаа нийт ундаа шүүсний бараг 99% нь жимсний шүүс байдаг. Харин ногооны шүүс нүдний гэм дээ. Харин японы савалгаатай шүүс байсныг мэдэх юм байна. Гэхдээ миний хувьд нутгийн ногооноос өөрөө шүүс гаргахыг илүүд үзнэ.

Хамгийн энгийн жишээ гэхэд иод дутагдвал бамбайн өвчлөл үүсдэгийг хүн бүр л мэднэ. Гэхдээ үүнээр зогсохгүй. Маш олон эмгэг үүсдэг. Ганц жишээ хэлэхэд одоогоос 100 гаруй жилийн өмнө Нобелын шагналт эмч, витамин С-г 1928 онд гарган авсан эрдэмтэн Albert Szent-Györgyi дурдатгалдаа: Биднийг оюутан байхад иод нь KI (калийн иод) нь бүхий л өвчинд өгдөг универсалны эмд тооцогддог байлаа. Хэрхэн яаж үйлчилдгийг хэн ч мэддэггүй байв. Оюутнууд бид хэрвээ чи өвчтөнөө юу нь яагаад өвдсөнийг огт мэдэхгүй бол KI иод бичээд өгчихөд л болоо хэмээн ярьцгаадаг байсан" гэсэн байдаг.

За одоо зарим ногооны шүүс юунд хэрэгтэй байдаг талаар бага сага хэлье.

1. Хүрэн манжингийн шүүс. Цусыг эрүүлжүүлж төлжүүлдэг,цусны өвчинд хэрэглэдэг, бас шар луувангийн шүүстэй хамт хэрэглэхэд цөс, элэг, бөөрний чулууг уусгах чадалтай гэгддэг. Өдөрт 2 стакан ууна.

Энд маш чухал анхаарах зүйл бол хүрэн манжингаа аль болох эрүүл газар ургасныг сонгохыг хичээгээрэй. Учир нь хүрэн манжин нь хөрсөн дэх хорт бодис, бордоо зэргийг хамгийн ихээр өөртөө сорж авдаг ургамал. Тиймээс эрүүл бус газарт ургасан бол маш амархан харшил өгөх аюултай. Хамгийн зөв сонголт бол өөрсдөө тарих. Нэмж хэлэхэд энэ шүүс нь маш хүчтэй үйлчилдэг. Бараг л сэргээш мэт. Тиймээс зарим хүмүүс шинэ шүүсээ гаргаад 2-3 цаг таьж амрааж бгаад уух, эсвэл усаар шингэлж уухыг зөвлөдөг.

2.Шар луувангийн шүүс. А,В1,В2,В12,РР,К,Е вит-ууд агуулдаг. Шүд хумс үсийг бэхжүүлдэг. Ходоод болон 12 нугалаа гэдэсний шархлааг анагаана. Биеийн эсэргүүцэл сайжруулна. Нүд болон хоолойнд онцгой сайн.

3.Байцааны шүүс. С, В бүлгийн вит-ууд, К,РР агуулна. Ходоод улайлт гэдэсний шархлаа, шамбарам зэрэгт сайн. Даралт буулгана. Судасны хана цэвэрлэнэ. Тураана. Бамбай булчирхайд ууна.

Байцааны шүүс нь биеийн өөхийг сайн задалдаг учир тураах үйлчилгээ үзүүлдэг. Анхаарах зүйл: Уусны дараа гэдэс дүүрэн, хий гарах магадлалтай. Тэгэх юм бол уухаа хэсэг зогсооно.

4.Төмсний шүүс. Вит С, В хүхэр,фосфор, кали зэргийг агуулна. Бие дэх хорт бактерийг устгана. Хоол боловсруулах эрхтний үйл аж.гааг сайжруулна. Бамбайг эрүүлжүүлнэ. Арьс цэвэршүүлж батга толбыг арилгана. Ходоодны шархыг анагаана. Үүний тулд өглөө өлөн элгэн дээрээ 100мл шинэ шахсан төмсний (түүхий) шүүс ууна. Уугаад 30 мин хэвтэнэ. Хэвтэхдээ ходоодон дээрээ бүлээн жин тавина. Ийм бдлаар 10-14 хоног ууна. Толгой хүчтэй өвдвөл 100 мл шинэ шахсан төмсний шүүс ууна. Хүчтэй эм ууж биеэ хордуулснаас хамаагүй дээр.

5.Өргөст хэмхийн шүүс. Энэ бол хамгийн сайн шээс хөөх үйлчилгээтэй натурал эд. Үс ургалтыг сайжруулдаг. 40% кали, 10% сод, 7.5% кальци, 20% фосфор агуулдаг. Цусны даралт ихэддэг өвчтэй хүмүүст калийн өндөр агууламж нь маш сайн нөлөөлдөг. Үс болон хумсны бүтцийг сайжруулдаг.

Гэх мэтээр хүнсний ногоо болгон л тодорхой төрлийн ашигтай бодис эрдэс агуулдаг. Мэдээж дээрх жишээнүүд дандаа түүхий ногооноос гаргасан шүсний агууламж үйлдэлийн тухай хэлсэн. Харин хамгийн гол нь тэр ногоонууд чинь эрүүл байх нь, ямар ч химийн бордоо хэрэглээгүй эрүүл хөрсөнд ургасан байх нь хамгийн гол нөхцөл нь юм шүү. Найдвартай эх үүсвэрээс авах, эргэлзэж бгаа тохиолдолд өөрсдөө тарих.. ийм л сонголт үлдэж байх шив дээ. Хашаандаа эко ногоо тарьцгаая.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419