Коронавирусийн эсрэг вакцины дараах хариу урвал хэрхэн илрэх вэ?
Амьд бие махбод аливаа цочируулд хариу урвал үзүүлэх чадвартай. Үүнийг урвалж чанар хэмээн нэрлэдэг байна. Covid-19 халдварын эсрэг вакцин тариулсны дараа нийтлэг илэрч буй хэсэг газрын болон биеийн ерөнхий шинж тэмдэгүүд бол хэвийн хариу урвал. Залуучуудад урвалж чанар эрчимтэй сайн байх тул вакцины дараах хариу урвалын шинж тэмдэгүүд илүү хурц, тод илэрдэг байна. Харин насжих тусам биеийн урвалж чанар сулрах тул ахмад настанд вакцины дараа илрэх урвал бүдэг, сул байж болно.