ЭМЯ: Шинээр 127 тохиолдол бүртгэгдэж, 4 хүний халдварын эх уурхайг судалж байна
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "2021 оны 3 дугаар сарын 16-ны 9 цагийн байдлаар нийт 11183 шинжилгээ хийснээс 127 тохиолдол илэрлээ.
Ийнхүү нийт халдвар 4210 боллоо. Сүүлийн 24 цагийн байдлаар 52 хүн эмчлэгдэж гарлаа. Манай улсад бүртгэгдсэн батлагдсан тохиолдлуудын 73 хувь нь эдгэрсэн.
Батлагдсан тохиолдлуудын 126 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол нэг нь Архангай аймагт бүртгэгдлээ. 4 хүний халдварын эх уурхайг судалж байна" гэлээ.