Дотоод гоо үзэсгэлэн гаднаа гэрэлтдэг
Зөвөлгөө бас санал гэж ухамсарлаад уншаарай!
1. Нүүрээ хэтрүүлж будах арьсанд асар муу нөлөөтэйг та нар минь мэдэх үү? Яагаад гэж үү? Будаг бүхэн химийн олон нэгдлүүд агуулсан байх учир
2. Арьсыг байгалийн жамаас нь хурдан хөгшрүүлдэг учир хэт их будсан охид оворжуу харагддаг.
3. Эдийн засгийн хувьд мэдээж гарзтай.
4. Өөртөө итгэх итгэлийг аажмаар алдуулж бүрэн будагны хараат болгодог.
Будаггүй төрхөө хараад өөрийгөө голж эхлэх мэдрэмж, сэтгэл гутрал их аюултай!
5. Арьсаа гомдооно, өвчлүүлнэ. Будгаа аажмаар давхарлан тавьсаар нэг мэдэхэд төө зузаан буддаг болсон байна. Энэ үед арьс гэгч агаар салхи үзэхгүй хөөрхий өвдөж, өрөвсөж, тарчлан зовж уйлдаг.
6. Хамгийн буруу сонголт арьсанд мэс хүргэх! Давхраа оёулахаас эхлээд бүх төрлийн гоо сайхны мэс ажилбарууд. Өөрийн биш бүх гоёлоос татгалзаж байх нь урт удаандаа төрөлх гоо сайхнаа хадгалахад нэн тустай. Хиймэл сормуус, хумс гэх мэт түрхэн зуурын гоёлд бүү авт!
Товчхондоо хөдөлмөрийн хөлсөө аав, ээжийнхээ мөнгийг зөв хэрэгтэй зүйлд зарцуулаач дээ! Жишээлбэл төсөвтөө тохируулан аялах, дуртай номоо авч уншиж мэдлэгээ нэмэхэд...
Харин бясалгахад мөнгө ер зарлагадахгүй бүх сайн сайхантай учирна.
Бясалгал, бясалгал, бас дахин бясалгал!
Яах ёстой вэ? гэвэл баяр ёслол, тэмдэглэлт ойн үед нөхцөл байдалд тохируулан хөнгөхөн будалт хийж өө сэвээ далдалж, гоё зүйлсээ тодотгож, уруулаа будаад болчихно.
"Эмэгтэй хүн будагтай байхдаа өөртөө итгэлтэй байдаг" гэдэг үгийг гоо сайхны бараа үйлдвэрлэгчид гаргасан үг шүү!
Бизнесээ бодох нь тэдний зөв. Харин Бурхад "Дотоод гоо үзэсгэлэн гаднаа гэрэлтдэг" гэж айлдсан. Тэгэхээр бодолдоо дандаа өөрийгөө гоо сайхан гэдэгт итгүүлж инээмсэглэж явахад дотроосоо гоо сайхнаа гэрэлтүүлж чадна.