ЭМЯ: 103 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 3664 боллоо
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгальмаа "Сүүлийн хоногт 19341 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 103 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3664 болж байна.
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ. Шинээр батлагдсан 103 тохиолдлын 92 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 11 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Сүүлийн хоногт 60 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2907 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 740 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 692 хүндэвтэр 41, хүнд 5 , маш хүнд 2 хүн байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.12-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.12-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, March 11, 2021