БЗД-ийн Онцгой комиссоос тус дүүргийн 14 дүгээр хорооны 123а, 123б байруудад хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтад авчээ. Учир нь эрүүл мэндийн төвөөс хүсэлт тавьсан тул ийнхүү хөл хорио тогтоосон байна.
Хамгаалалтанд 7 алба хаагч хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн Улаан загалмайн хорооноос арга зүйч, гамшигтай тэмцэх багийн гишүүн нар зөвлөмж хүргүүлсэн аж.
Дээрх хамгаалалтад авсан байрны оршин суугчдаас шинжилгээ авах ажиллагаа явагдаж байна. Тиймээс тухайн байрны оршин суугчид тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг хүлээн авч, иргэний үүргээ биелүүлэхийг БЗД-ийн онцгой комиссоос анхаарууллаа.