ЭМЯ: 109 хүнээс халдвар илэрч, дотоодын халдвар 2952 боллоо
Өчигдөр 11'170 хүний сорьцод шинжилгээ хийхэд 109 хүнээс коронавирус илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлын долоо нь Төв аймагт, хоёр нь Завхан аймагт бүртгэгдлээ. Ингэснээр дотоодын халдварын тоо 2952 боллоо.
"Шинээр халдвар авсан хүмүүсийн 104 нь тандалтын ойрын хавьтлаас илэрсэн. Таван хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна" гэж ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгальмаа мэдэгдлээ.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,481 боллоо.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.10-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.10-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, March 9, 2021