Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн " Өчигдөр 6465 хүнд PCR шинжилгээ хийхэд 36 хүнээс халдвар илэрлээ. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 3372 боллоо.
- Эдгээрийн 33 нь Улаанбаатар хотод, 3 нь Төв аймагт 3 бүртгэгдсэн.
- Хоёр хүний халдварын эх уурхайг илрүүлэх тандалт, судалгаа хийж байна.
- Улсын хэмжээнд 2765 хүн эдгэрсэн бол 591 хүн эмчилгээнд байна.