Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.07/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн хоногт халдварын 67 тохиолдол нэмж бүртгэгджээ. Үүнээс 63 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол дөрөв нь Төв аймагт бүртгэгджээ. Харин Улаанбаатар хотоос Архангай аймагт бүртгэгдсэн тохиолдлыг хотод авч ирсэн бөгөөд ойрын хавьтлын 26 хүнийг тусгаарлаад байгаа аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21626 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 67 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрлээ. Тэдний 63 нь Улаанбаатар хотод, дөрөв нь Төв аймагт бүртгэгдсэн. Халдварын шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 58 хүнд эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын эх уурхай нь тодорхойгүй таван тохиолдлыг судалж байна" гэлээ.
Эх сурвлж: Зиндаа.мн