Амьдралд өөрт оногдсон тавилангаа өөрөө л үүрэх учиртай...

Амьдралд өөрт оногдсон тавилангаа өөрөө л үүрэх учиртай...

Заримдаа бид өөрсдөө хийж чадах зүйлсээ бусдад найдаж орхиод, түүнээ бүтэлгүй болоход учиргүй шаналж тэвддэг.

-Найз нь бүхнийг амжуулж орхиноо, чи санаа зоволтгүй. Найздаа ийнхүү амалж байхдаа тэрээр хорон муу санаагүйгээр найздаа тусалж баярлуулах гэж бодсон хэрэг. Амьдрал дахь олон янзын тохиолдлуудаас шалтгаалан амалсан зүйлээ биелүүлж чадахгүй тохиолдол зөндөө. Амалснаа биелүүлж чадаагүй ичингүйрлээсээ шалтгаалан "За яахав ээ, энэ удаад амжсангүй, гэхдээ заавал болгоноо" хэмээн амалж, тэртэй тэргүй хүндэрсэн нөхцөл байдлыг өөр дээрээ ачааллан улам хүндрүүлэх тохиолдол бишгүй. Итгэл найдвар, бүтэлгүй амлалтын огтлолцол дээр сайн найзууд бие биенээ "хуурч", үүнийхээ улмаас муудалцан холдох нь нэг биш.

Амлалтанд нь итгэж найдсан сэтгэлээ, уцаар бухимдлын хар үүлээр хучиж орхихдоо хүмүүс зүгээр л дотно сайхан нөхөрлөлөө хиртээж орхидог. Хичнээн хичээгээд ч өмнөх сайхан нөхөрлөл дээр хиртсэн хар бараан өнгийг цайруулж үл чадна. Бид нэг л зүйлийг, чамд туслах гэж хичээсэн дотны тэр хүмүүс тань ардаа өөрийн гэсэн амьдрал, шийдэхэд төвөгтэй олон асуудлуудыг яг л чам шиг дагуулж байдгийг анзаардаггүй. Уг нь байна шүү дээ, "Уучлаарай би хичээсэн боловч үнэхээр амжихгүй нээ" гэсэн чин сэтгэлийн учирлал, найзын тань сэтгэлд уучлах зайг үлдээдгийг бид ухаардаггүй. Ичсэндээ, нэр хичээсэндээ учруулах бүтэлгүйтэл болгон тань найзын дотно сэтгэлд эргэж наалдахгүй цав болон хагарч байдаг.

...Ах дүүсийнхээ дунд санхүүгийн боломжтой болсон нэг нь "сайн садан" болох гэж тэдний өмнөөс ачааллыг нь үүрэх гэж оролдох үзэгдэл бишгүй. Цөөн биш тэр хүмүүсийн амьдрал дахь санхүүгээс хамааралтай болоод хамааралгүй олон асуудлыг нэг хүн шийднэ гэж хэзээ ч байхгүй. Учир нь тэр гэр бүлийн цаана өөрийн ах дүүс хийгээд хамаатан садан, хадмын талын ах дүүс гээд олон ам бүлүүд бие биенээ санаатай болоод, санамсаргүй байдлаар "хянаж" байдаг юм шүү дээ. Гэр бүлүүдийн доторх хов жив хийгээд, "барьцсан сэтгэлгээ" тэр л "хяналт"-аас үүдэн, хэн ч ялж чаддаггүй хэрүүл маргааны шалтгаан нь болж байдаг.

Гэнэт баяжсан нэгэн садан нь тэднийгээ учиргүй "харж үзэн", бүгдийнх нь амьдралыг өөрийн хяналтдаа байлган "Крестний отец"-ийн Дон Корлеоны дүрд тоглох сонирхол бишгүй бий. Гэхдээ энэ нь кино биш амьдрал юм болохоор, тэдний амьдралын тогоонд бусдаас хамаарах шаардлагагүй олон асуудлууд буцалж байдаг болохоор, ихэнхдээ ийм оролдлогууд амжилтанд хүрдэггүй. "Сайн садан" гийн энэрэнгүй тусламжинд найдсан ах дүүс хэзээ ч өөрсдийн боломжоо ашиглаж чаддаггүй, тэдний арчаагүй дорой байдал нь үүлэн дунд замхрах "хөөсөн" мөрөөдөл болж хувирдаг. Тэд ийм байдлаасаа хэзээ ч гарч чаддаггүйгээр үл барам, харин "өөх өгсөн хүнтэйгээ өглөө босоод заргалдах " нь даанч элбэг.

...Бид заримдаа бие биендээ тусламж болгон мөнгө зээлдүүлдэг. Хүнд хэцүү үед тусламж болгон өгч байгаа тэр мөнгө үнэнч нөхөрлөлийн бэлэг тэмдэг, бас сайхан сэтгэлийн илрэл. Хэнд ч мөнгө хэзээ ч илүүддэггүй бичигдээгүй хуулиар чамд зээлж байгаа мөнгөн дэвсгэртийн цаана чамайг хайрласан хайр, туслах гэсэн чин сэтгэл, нөхөрлөлдөө хэвээр үлдэх гэсэн сайхан сэтгэл оршиж байдаг. Тусч сэтгэлд хэзээ ч "хүү" байдаггүй, харин чиний төлөөх шаналал бас сэтгэлийн зовинол агуулагдаж байдаг. Баярлаж бахадсан сэтгэлээр тэр мөнгийг нь авчихаад амалсан хугацаандаа төлж чадахгүй бол, анд нөхдийн цав цагаан сэтгэл дундуур хав хар муур гүйж одно.

Эхлээд шаналж байснаа, дараа нь уцаарлаж, эцэстээ утсаа авахгүй салгаж одоход сайн найз тань гомдож цөхөрдөг. Чамд итгэсэн итгэл, чамайг хайрласан хайр, чамайг өрөвдсөн халуун сэтгэл хөхөө өвлийн хүйтэн жавар шиг царцаж, сэтгэлд нь жавар хургаж орхиход найзын тань сэтгэлийн баяр бахдал, инээд хөөр, баяр гунигаа хуваалцах дотно сэтгэл үгүй болж орхино. Хичнээн дотно анд нөхдийн халуун сэтгэл дундуур мөнгөний "хар муур" гүйхэд л энэ амьдралын цав цагаан өнгө хав хараар солигдож, итгэл урам ав адилхан хугардаг. Амьдрал утга учиргүй мэт санагдан сэтгэл хиртэх үе зөндөө. Гэхдээ үнэн учирлал, итгэлийн хариу итгэл үүнийг давж гарах гэрэл гэгээ болж байдаг.

Амьдрал хүн болгонд өөрийнх нь тавиланг оноодог. Бусдыг хайрлах хайр, идэх хоол хүнс, эдлэх эд хөрөнгө, өргөж тэтгэх үр хүүхэд, найзалж нөхөрлөх андууд, энэрч тэтгэх ээжий аав гээд бүгдийг нь. Чи өөртөө оногдсон тавилангаа өөрөө л үүрэх учиртай. Бусдад найдаж, лаахайдах хэрэг үгүй. Учир нь хүн болгон өөр өөрсдийн тавилангаа үүрч байгаа болохоор чиний тавилангаас үүрэлцэх боломж үгүй, бас даахгүй. Хичнээн амаргүй хэцүү байлаа ч өөрийнхөө өмнө тулгарсан сайн муу асуудлаа өөрөө л шийдэж бай. Алдвал алдаагаа өөрөө л үүрэн зовж, оновол өөрөө сайн үр дүнг нь эдэлж, боломж олдвол хэн нэгэнд "ашиг, бас хүү" харахгүйгээр тусалж байх хэрэгтэй.

Өөрт тань тусалж дэмжсэнгүй хэмээн хэн нэгэнд гомдож, цухалдах хэрэггүй дээ. Тэд чинь өөрийн тавилангаа үүрч л яваа, яг л чам шиг. Хэн нэгэнд гомдол хорслын улмаас муудалцаж гомдохдоо сэтгэлдээ заавал эвлэрэх орон зайг үлдээж бай. Магад түүний зовлон чам дээр нэгэн өдөр тохиож магад. "Нэгэн өдөр чи уйлж тэр инээж байхад, маргаашийн өдөр чи инээж тэр уйлж байх болно" хэмээн Б.Дашбалбар шүлэглэж билээ. Зүгээр л чи бусдад найдахгүйгээр өөртөө итгэж, өөрийн асуудлаа бусдын "халамжгүй" гээр шийдэж чадахдаа, нэгэн өдөр өөр шиг тань шаналж яваа нэгэнд тусалж байхдаа чи хүчтэй бас аз жаргалтай байх болно. Бусдад нэг их бүү найдаа, харин өөртөө л итгэ.

Г.Галбадрах

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419