Өглөөд сунаж мөргөхийн ач тус, тус эрдэм
Хүмүүсийн хэлж заншсанаар 108 мөргөл хийх нь олон давуу талтай бөгөөд бие махбодод үзүүлэх ач тус тун их.
1. Биеийг бүхэлд нь хүч оруулж бэхжүүлдэг.
2. Өтгөн хатахаас сэргийлж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж шингээлтийг сайжруулна.
3. Тархи болон биеийн доод хэсэг, нуруу нугасны мэдрэлийн системийг сайжруулна. Мартамхай болохоос сэргийлэх, анхаарал төвлөрөлтийг сайжруулан улмаар тархины үйл ажиллагааг сайжруулдаг.
4. Цусны даралтыг хэвийн байлгахад тустайн зэрэгцээ зүрхний булчинг бэхжүүлж пульсыг тогтворжуулдаг.
5. Уушгины хүчин чадлыг сайжруулж, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, бие махбодийн бүхий л чухал эрхтнүүдийг эрүүлжүүлнэ.
6. Цусны эргэлтийг сайжруулахад маш их ач холбогдолтой бөгөөд олон хүмүүсийн хүсдэгчлэн арьс өнгөлөг болно.
7. Хүмүүсийн бие махбодийн суурь бодисын солилцооны түвшинг нэмэгдүүлж, илүүдэл жинг бууруулж, хэвлийн тойргийг багасгана.
8. Үе мөчний өвдөлтийг багасгана. Артрит, нуруу нугас, үе холбоос, өвдөг тулгуурын болон бусад үе мөчний эмгэгийг эмчлэхэд маш үр дүнтэй.
11. Оюун санаа болон бие махбодийн тэнцвэрийг хангана. Тархи, бие махбодийн, оюун ухааны чадавхийг дээшлүүлэх замаар тэвчээртэй, хүч чадалтай болгодог.
12. Биеийн хөшүүн байдлыг арилгаж, уян хатан болгоно.
Бие мах бодын хувьд булчин, үе мөчний уян хатан байдлыг нэмэгдүүлж, эрхтнүүдэд массаж хийн үйл ажиллагааг нь тэтгэдэг юм. Мөргөл хийх нь өөрийн эрхтэн тогтолцоо, бодисын солилцоог сайжруулах, дархлааг дэмжих үр дүнтэй арга тул урхагшиж ужгирсан төрөл бүрийн хууч өвчнийг эрүүлжүүлэх ач тустай.
Өөрийн эрүүл мэнд, ажлын бүтээмж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, эрч хүчтэй байхын тулд фитнесс жимд очилгүй, мөнгө төгрөг, цаг заваа хэмнэн хамгийн гол нь маш үр дүнтэй мөргөл хийж хэвшээрэй.
21-ээр эхэлж бие махбод чинь мөргөлдөө дасаад түвэггүй хийгээд ирэх үед 54 удаа болгон нэмэгдүүлж мөн хэсэг хугацаанд хийж хэвшээд дахин нэг алхам ахиулж 108 удаа болговол эрүүл мэнд, сэтгэл санаа, гоо сайханд үзүүлэх тус тоймгүй олон гарна. Эрүүл энх, өвчин зовлонгүй, сэтгэл санаа амгалан, стресс бухимдалгүй байж, урт удаан жаргалтай амьдрахын тулд өдөр бүр мөргөл хийж хэвшээрэй.