ЭМЯ: 44 хүнээс халдвар илэрсний хоёр нь завхан аймагт бүртгэгдлээ
Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хүргэж байна.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 19,507 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 44 хүнд халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3076 боллоо. Шинээр илэрсэн 44 тохиолдлын 42 нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлаас илэрсэн бол хоёр хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Эдгээрийн 42 тохиолдол нь нийслэлд, хоёр тохиолдол нь Завхан аймагт бүртгэгдлээ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт өвчлөл 2229 боллоо.
Дотоодод халдвар авсан хүний тоо 2577 боллоо.
Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт 2415 хүн эдгэрсэн.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" гэж мэдээллээ
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.04-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.04-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, March 3, 2021