Хөхүүл эхчүүд яагаад төмөр дутлын цус багадалтанд амархан өртдөг вэ?
Жирэмсэн болсноор эхийн биед цусны хэмжээ ихсэж, урагт цусаар хүчилтөрөгчийг дамжуулахын тулд их хэмжээний төмрийг хэрэглэдэг . Үүнээс гадна ураг нь төрсний дараа хэрэглэх төмрийн нөөцөө эхээсээ авч хуримтлуудаг.
Иймээс хөхүүл үед төмөр дутагдлын цус багадалт үүсэх нь элбэг.
Мөн дараах шалтгаанууд нь нөлөөлнө.
Төмрийн агууламж ихтэй бүтээгдхүүн хэрэглэхгүй байх
Хоолонд амьтны гаралтай уураг дутах / ялангуяа цагаан хоолтон хүмүүс
Фолийн хүчил, В12, С аминдэм бага хэрэглэх
Төмрийн шимэгдэлт муудах / ходоод гэдэсний шархлаатай хүмүүст төмрийн шимэгдэлт мууддаг
Хөхүүл үед цус багадалт үүсвэл илрэх зовиурууд:
Амархан ядарч, сулрах
Арьс цонхийх
Цээжээр өвдөх, зүрхний цохилт хурдсах эсвэл амьсгал давчдах
Толгой өвдөх, толгой дүйрэх эсвэл эргэх
Гар хөл хүйтэн байх
Хэл өвдөх эсвэл үрэвсэх
Хумс хэврэгших
Өвөрмөц сонин зүйл идэхийг хүсэх
Төмрийг нөхөж, цус төлжүүлэх аргууд:
Төмрөөр баялаг бүтээгдхүүнээр хоолоо бэлтгэж хэрэглэх
Амьтны гаралтай уураг (мах, загас, өндөг), илчлэг (талх,будаа, гурил), эрдэс аминдэмээр баялаг (ногоо, жимс) төрөл бүрийн хоолоор хооллох
Ус шингэн сайн уух
"С" аминдэм буюу түүнийг их хэмжээгээр агуулсан бүтээгдхүүнийг хэрэглэх
Төмөр, фолийн хүчил, Витамин В12 агуулсан жирэмсэн болон хөхүүл ээжид зориулсан витамин тогтмол уух
Эх сурвалж: Natures Aid Mongolia