Иог, бясалгал нь эрүүл мэндэд хамгийн чухал дадал

Иог, бясалгал нь эрүүл мэндэд хамгийн чухал дадал

Энэ удаад уулын спортын мастер, хий бясалгал, иогийн багш (RTY-500) Д.Нямхандыг урьж ярилцлаа.
 
-Та хөл хорионы үеэр цахимаар хүмүүст иог, бясалгалын хичээл зааж байгаа. Хэр үр дүнтэй байна?
 
-Иогийн үнэгүй онлайн сургалт явуулдаг Good Karma группээ өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 29-нд анх нээсэн. Хөл хорионы үеэр хүмүүс гэрээсээ үнэгүйгээр цахимаар иог, бясалгал хийж эрүүл мэнд, биеийн дархлаа, сэтгэл санааны тайван байдлаа анхаараасай гэж хүссэн. Тиймээс багш хүнийхээ хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хөл хорионы үеэр олон хүнд чадах зүйлээрээ тусалж сайн үйлсийн аян өрнүүлж, сэтгэлийн галыг нь өрдөж  өгөхийг хүссэн.
 
Одоо олон иог, фитнесс төв үнэгүй хичээл зааж эхэлсэнд баяртай байна. 23 мянган гишүүнтэй хаалттай групптээ сүүлийн 13 жил миний сэтгэл санааны тавгүй байдал, эрүүл мэндийн шалтгааны улмаас өөртэйгөө ажиллан өөрийгөө өөрчлөхдөө олж мэдэж, судалгаа хийж, сурч мэдсэн, зохих албан ёсны олон улсад багшлах эрхтэй сургалтуудад сурч баталгаажуулсан эрүүл зөв амьдралын хэв маяг, зөв хооллолт, иогийн олон төрлийн стандарт бүтэн цагийн цогц болон бясалгалын хичээлүүд, хувь хүний хөгжлийн хичээл, энерги ухамсар, сэтгэл судлалын талаар олон мэдлэг мэдээлэл, хичээлийг үнэгүй зааж эхэлсэн.

-“Винъяаса” урсгал иог болон бусад иогийн талаар дэлгэрэнгүй онолын ойлголт өгөөч?
 
-Бясалгалын тайлбарууд, нөхөн сэргээх эмчилгээний иог, жирэмсний иог, ахмадын иог, хүүхдийн иог, иогийн нидра, нурууны нөхөн сэргээх иог болон биедээ ачаалал авах эрүүлжин галбиржих хүсэлтэй хүмүүст зориулсан Hiit иог, дунд, ахисан шатны хүмүүст зориулсан хичээлүүд гэсэн олон төрлийн хичээлийг зааж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хүмүүсийн хүсэлтээр онол практикийн цогц цуврал хичээлээ багахан төлбөртэйгөөр заасан. Үүнд “Аюурвед”-ийн мэдлэгийг олгох онол практикийн цогц хичээлээр таван махбодь, төлөв байдлын тухай (гурван доша болох хий, шар, бадган) онолын мэдлэг таван махбодь болон гурван дошагаа тэнцвэржүүлэх иог, хооллолт, эрүүл амьдралын хэв маягт шилжих хүн байгаль хичээл ордог. Мөн энергийн долоон хүрд гэрлэн бүрхүүлийн талаар онол, долоон хүрдээ тэнцвэржүүлэх бясалгал иогийн тэнцвэрт долоон хүрд (өнгө) онол практик хосолсон болон бясалгах цаг бясалгалын хичээл багтана. “Хувь хүний хөгжлийн би гэрэл хичээл”, хүүхэд багачууд өсвөр насныханд зориулж ”Бяцхан иогчин” гэсэн хичээлээ ч цувралаар хүргэжээ.
 
-Цахимаар хүмүүст энэ бүх мэдлэгийг олгосноор ямар өөрчлөлт гарав?
 
-Өөрчлөлтүүд гарсаар байна. Зааж байгаа хичээл маань бүх зүйлийн уг үндэс, учир шалтгааныг хүмүүсээр өөрөөр нь (хүний амьдралын бүх зүйл үйлийн учир шалтгааныг хүн өөрөө л тавьдаг таныг таниас өөр хэн ч сайн мэдэхгүй) олуулан зааж чиглүүлэн дэмжих, сэтгэл зүйн дэмжлэг өгөх, урамшуулах маягаар хүн бүртэй тулж ажиллаж хөдөлгөөний дутагдал, өвчлөлийн шалтгаанууд, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудал, сэтгэл зүйн асуудал гэх мэтийн учир шалтгаан нь хаанаас гарч байна гэдгийг онолын мэдлэгт тулгуурлан онол практик хосолсон хэлбэрээр сургалт өгдөгөөрөө онцлогтой. Тиймээс олон хүнд их өөрчлөлт гарсан. Тухайлбал, сэтгэл санаа нь амар амгалан болсон, олон жилийн нойргүйдэлтэй хүмүүс нойрондоо сайжирч, гэр бүлийн харилцаа сайжирсан, бие нь гоё уян хатан болж эрч хүчээр тэтгэгдсэн, олон төрлийн нурууны өвчин нь эдгэж  байгаа  зэргээр  үр дүн гарч байна. Ерөнхийдөө сургалтууд маань онол практик, бясалгал иог хослон ордог. Тиймээс хүмүүс өөрсдийнхөө бүх болохгүй зүйлийнхээ учир шалтгааныг ойлгож авдаг. Ялангуяа, хичээл зүтгэлтэй хүмүүс үр дүнд хүрдэг.
 
-Танхим, цахимаар заахад ялгаа байна уу?
 
-Ялгаа их бий. Гэхдээ өөрийнхөө төлөө ажиллах гэж байгаа хүнд бол цахим нь илүү үр дүнтэй байх. Онлайн хичээлийн онолын мэдлэг болон иог хичээлээ бүгдийг нь сүүлийн үеийн дэвшилтэт программууд “Live”, “Zoom”, “Powerpoint”, “Streamyard”,”Meeting” гэсэн программ ашиглан чанарын өндөр түвшинд хадгалдаг. Бодитоор харьцаа үүсгэн, асуух зүйлээ асуугаад, ярилцаад зөвлөөд явах  боломжтой.
Хувь хүний хөгжил бясалгалтай хослон явагддаг. Тиймээс  хүн тус бүрт нь гарц гаргалгааг нь зааж чиглүүлдэг учир багшаас цаг их шаарддаг. Шаардлагатай тохиолдолд шавь нар маань иогоо хийж байгаа бичлэгээ надад явуулдаг. Түүн дээр нь үндэслэн тэр хүнд тохирсон зөвлөгөө өгдөг.
 
-Иогоор хичээллэх нь ямар ач тустай вэ ?
 
-Хүмүүс иогоор хичээллэснээр амьдралынхаа хэв маягийг их сайхнаар өөрчлөх боломжтой. Харин нийгэмд иогийг эмэгтэйчүүд, фитнессийг эрэгтэйчүүд хийдэг гэдэг ташаа ойлголт, хандлага байдаг. Эсрэгээрээ бүх хүн иогоор хичээллэх хэрэгтэй. Эрэгтэй хүнд хүч чадал, тэнцвэрийг авчирна. Мөн дайчин чанарыг нэмэхээс гадна амьдралын мөн чанараа олох, зөв чиглүүлэх, амьдралын ноён нуруугаа засахад тусалдаг.
 
-Иог, бясалгалыг хослуулснаар хүний сэтгэл санааг засах, өвчин зовиураас нь салгаж эрүүл чийрэг болгоно гэж ойлгож болох нь ээ?
 
-Тийм ээ. Хүмүүс иогоор хэрхэн турах талаар асуудаг. Мэдээж тууштай байгаад “Аюурвед” болон монгол уламжлалт хоол хүнсний талаарх мэдлэгээ сайн сурч амьдралын хэв маяг, хоол ундаа өөрчлөөд тууштай иог хийгээд ирвэл эрүүлжинэ. Эрүүл хүн насандаа, өндөртөө тохирсон жинтэй болно. Гэхдээ нэг сар хичээллээд хүссэн үр дүндээ хүрнэ гэж байхгүй. Тиймээс тууштай байснаар хамгийн багадаа 3-6 сар иогоор хичээллэж амьдралын хэв маягаа зөв болгоод ирэхэд ерөнхий үр дүнгээ мэдрээд эхэлдэг. Нэг сар хичээллэхэд биетэйгээ танилцаад хөнгөрнө, хоёр сар хичээллэхэд сэтгэл зүйтэйгээ ажиллаад сэтгэл санаа сайхан болно, гурван сар хичээллэхэд иог, бясалгалдаа дурлаад ямар нэг асуудал байвал мэдрэгдээд шийдэгдээд эхэлнэ.

Түүнчлэн онолын мэдлэгтэй хослуулан амьдралын хэв маягаа өөрчилж, хоол ундаа тохируулах, өөрийн төлөв байдлаа мэдэж хий, шар, бадгана гэж бид ярьдаг тэрэндээ болон улирал цаг үедээ тохируулж хоол хүнсээ идэж биеэ тээж цэвэрлээд бодисын солилцоогоо дэмжээд ирэхэд бие аяндаа өөрийгөө засч сайжруулах гайхалтай тогтолцоо шүү.

Мөн хүн өөрийн биед тохирсон иогийн дасгалыг хийснээр тодорхой хэмжээний бие бялдар, сэтгэл санааны өөрчлөлтийг авчирч тухайн ямар нэгэн суурь өвчнүүдийг эмчлэх дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн хамгийн чухал зүйл нь энэ бүх суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх арга болдог. Ингэснээр сэтгэл зүйн дархлаагаа дэмжих, түүнчлэн сэтгэл зүйн дархлаа суулгах бүрэн боломжтой.
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419