Хог хаягдал багатай амьдрах 7 дүрэм

Хог хаягдал багатай амьдрах 7 дүрэм

Хүн амьдралынхаа туршид хэдий хир хог үйлдвэрлэдэг бол? Энэ хэмжээ хүн бүрт харилцан адилгүй. Хүн бүрийн амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлага харилцан адилгүй. Хүн амын хурдацтай өсөлт, хотжилт, шигүү суурьшил, амьдралын хэв маяг зэрэг нь үүнд хамаатай.

Хүн өөрөө байгаль дэлхийгээ бохирдуулах, байгалийн тэнцвэрт бус байдал үүсэх шалтгаан нь болж байгаа талаар олон судлаачид бичсээр байгаа. Хатуу хог хаягдал түүн дотроо дахин ашиглах боломжгүй хог хаягдлууд өнөөдөр дэлхий нийтийн санаа зовоосон асуудал болж байна. Газрын хөрсөнд шингэж алга болдоггүй хуванцар хог хаягдал нь хөрсний бохирдол, хөрсний үржил шимийг бууруулах, агаарын бохирдол, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг нь нэгэнт судалгаагаар нотлогдсон зүйл.

Дэлхий дээр маш их хог хаягдлыг дахин ашиглах боломжгүйгээр буюу ямар нэг менежментгүйгээр хаяж байна. Зөвхөн Энэтхэг улс дангаараа жилд 62 сая тонн дахин ашиглагдах болон ашиглагдахгүй хог хаягдал гаргадаг байна. Дундаж Америк хүн хоногт 2,2 кг хог хаягдалтай амьдардаг гэсэн тооцоо ч байна. Хог хаягдлууд дотроо органик, био, хуурай буюу дахин ашиглах боломжтой хог хаягдлууд гэж ангилагддаг. Хатуу хог хаягдлын менежментийг нэвтрүүлсэн өндөр хөгжилтэй орнуудад нийт хог хаягдлын 60 % ийг айл гэрээс цуглуулан боловсруулагддаг байна. Харин үүний 15% нь л бүрэн боловсруулагддаг гэсэн тооцоо байна. Байгаль дэлхийгээ хойч үедээ хохирол багатай, зохистой нөөцтэйгөөр өвлүүлэн үлдээх хариуцлагатай бөгөөд ухамсартай үйлдэл өнөөгийн хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа юм. Гэр бүлийн хүрээнд хатуу хог хаягдлаа хэрхэн удирдан зохион байгуулах вэ гэдэгт энэхүү блог танд тусална.

Гэрийн нөхцөлд хог хаягдлаа ангилах, эсвэл хог хаягдал багатайгаар ухамсартайгаар хэрхэн амьдарч болох талаар энд дурдана. Хэрэв айл бүр өөрсдийн хатуу хог хаягдлаа ангилан ялгахыг хичээхэд л хог хаягдлын менежментийг нэвтрүүлэхэд нэлээд дөхөм болно. Үүний тулд хамгийн эхний алхам бол хог хаягдал багатай амьдарч сурах арга юм. Дараагийн алхам бол дахин ашиглах, дахин хэрэглэх тухай асуудал юм. Үүнийг хэрхэн хийх вэ?

 1. Хуванцраас аль болох татгалзах

Хэрэв дахин ашиглагдахгүй хуванцар ихээр хэрэглэдэг бол энд зохицуулалт хийхэд хэцүү. Учир нь дахин ашиглагдахгүй хуванцар нь хөрсөнд маш хортой. Энэ нь хуванцраас татгалзах бас нэгэн шалтгаан юм. Дэлгүүрээс юм авахдаа аль болох гэрээсээ хуванцар биш тор авч явах. Мөн гэртээ хүнсний зүйлээ хадгалахдаа аль болох хуванцар уутнаас татгалзаж шилэн саванд хадгалахыг хичээх хэрэгтэй.

Хоол болон бусад хүнсний зүйлийг худалдан авахдаа аль болох бага сав баглаа боодолтой зүйлийг сонгох. Давхар савлагаатай болон ууттай хоол унд худалдаж аваад байвал таны гэрт хог хаягдал улам л ихсэх болно. Жишээ нь:шүдний оо авах гэж байгаа бол гадна цаасан хайрцаггүйг нь сонгох гэх мэт. Шүдний ооны гадна давхар цаасан хайрцаг төдийлэн ач холбогдол багатай.

2. Хоол хүнснийхээ илүүдэл болон үлдэгдэл органик хог хаягдлыг аль болох бордоо болгон ашиглахыг зорих.

Үүний тулд ангилан тусгай саванд хадгалах. Ялангуяа хаусанд амьдардаг айлуудад ийм боломж хамгийн их байдаг. Эдэлбэр газартаа мод, ургамал тарьсан айлууд амьд хөрсний органик бордоогоо өөрсдийнхөө хэрэглээнээс хангах боломжтой.

3. Аль болох цаас хэмнэсэн амьдралын хэвшлийг дадал болгох.

Цаас хэрэглэхгүйгээр цахим шилжилтийг өөр дээрээ хэрэгжүүлж бага цаас хэрэглэх. Үүний тулд харилцаж байгаа хүнээсээ хэвлэмэл материал биш файлаар хувилбарыг асуух. Цахим шилжилтэд сайн шилжсэн орнуудад дэлгүүрээс худалдан авсан барааныхаа цаасан баримтыг авахаас татгалзах ч боломж нь байдаг. Үүний оронд банкныхаа гүйлгээг харах гэх мэт. Энэ аргаар цаас хэмнэж байгаль орчиндоо ээлтэй амьдарч байгаа жишээ юм гэдгийг хүүхдүүддээ мөн багаас нь ойлгуулж байх хэрэгтэй.

4. Угаалгын саван болон бодисуудыг гэртээ үйлдвэрлэхийг хичээх.

Дахин ашиглагддаггүй, хөрсөнд үл шингэх хуванцруудын ихэнх хувийг ахуйн хэрэглээний саван, угаалгын бодисуудын сав баглаа боодол эзэлдэг байна. Интернет бий болсноор хүн бүрт аливаа зүйлийг хэрхэн хийх талаар заавар зөвлөгөөнүүд олон нийтэд нээлттэй мэдээллүүд маш их болсон. Эндээс заавар аван гэрийн нөхцөлд саван болон угаалгын бодисоо хийх боломж нь бүрэн нээлттэй.

5. Аливаа шилэн сав, хуванцар савуудыг хаяхгүйгээр дахин ашигласнаар шинээр дахин хог хаягдал нэмэхгүйгээр амьдрах боломжтой.

Хоосон, цэвэр цаас бүрийг хаяхгүйгээр хурааж хүүхдүүддээ өгч юм зуруулах, дахин ашиглах боломжтой.

6. Хэрэглэхгүй, хуучин эд зүйлс, хувцас хунараа бусдад хандивлах ажлыг байнга хийснээр хог хаягдал үлэмж багасна.

Ингэснээр өрхийн эдийн засагт ч ихээхэн тустай. Хэрэглэдэггүй зүйлсээ гэртээ бүү хураа. Энэ нь гэрийн доторх зай ашиглалт гээд хэрэггүй талбайг үүсгэдэг муу талтай.

7. Аюултай хог хаягдлыг тусад нь зохион байгуулж дүрмийн дагуу зөв хаях.

Хэрэглэсэн батерей, химиийн хортой бодис, эм болон эмийн бодис нь хүрээлэн буй орчинд хор ялгаруулдаг, асар их метаны хий ялгаруулдаг тул ангилан ялгаж дүрмийн дагуу хаях хэрэгтэй. Дээрх аргууд энгийн боловч гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох аргууд бөгөөд өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр та байгаль дэлхийгээ аврахад маш том хувь нэмэр оруулж байгаа юм. Байгаль дээрх нөөцүүд үргэлжид шавхагдашгүй биш, нөөцүүд байнга л хязгаарлагдмал байдаг. Иймээс айл өрх бүр, хувь хүн бүр үүнийг ухамсарлаж байгаль дэлхийдээ ээлтэй амьдарвал ирээдүйд учирч болох нөөцийн хомсдол, байгалийн тэнцвэргүй байдлыг хохирол багатайгаар даван туулах боломжтой юм.

Бидний хэрэглээ ихсэх тусам хог хаягдал төдий чинээ их, төдийчинээ сайн менежмент шаардлагатай болно. Энгийн бөгөөд хэрэглээ багатай амьдарснаар байгаль дэлхийгээ аварч байгаа хэрэг юм.

Эх сурвалж: NCD group

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419