Хавар бөөлжүүлэг хийлгэж, өвчнөөс урьчилан сэргийлэх боломжтой

Хавар бөөлжүүлэг хийлгэж, өвчнөөс урьчилан сэргийлэх боломжтой

Уламжлалт анагаах ухаанд цаг улирлын байдлыг нар, сарны ирэх, буцах цагт харгалзан жилийн 365 хоногийг 6 улиралд хуваан авч үздэг бөгөөд өвлийн эхэн, өвлийн сүүл, хавар, тэжээлийн улирал, зун, намар гэж ангилдаг.

6 улирлын мөн чанар хүний эрхтэн тогтолцоонд нөлөөлж, өвчин үүсгэх нөхцлүүдийг бий болгодог. Хаврын улиралд нарны илчийн бүлээн нэмэгдэж, хүний биеийн бадган аривдаж, хөдөлдөг тул бадган хүйтнээс шалтгаалсан өвчлөл гарах эрсдэлтэй. Тиймээс бадганы өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд бөөлжүүлэг эмчилгээг хийдэг. Уламжлалт анагаах ухаанд аливаа өвчнийг идээ унд, явдал мөр, эм, заслаар засдаг бөгөөд бөөлжүүлэг эмчилгээ нь эмийн бүлэгт хамаарагддаг. Эм нь дотроо амарлиулах, арилгах эм гэж хоёр хуваагдах бөгөөд амарлиулах эм нь тан, талх, үрэл, зуурмал зэрэг хэлбэрийн эмүүдийг дотроос нь өгч амарлингуй зөөлөн байдлаар махбодыг тэгшитгэж өвчнийг дарна.

Харин арилгах эм нь аливаа өвчнийг сав эрхтэнд нь хурааж, нэг мөр биеэс туулгаж, бөөлжүүлж гаргаж байгаа ширүүн засал юм. Тиймээс ч бөөлжүүлгийг өвчний заалт, тухайн хүний биеийн онцлогт тохируулан хийх бөгөөд тамир барагдсан, хийн өвчин, хорхой, шамбрам, цанх өвчинтэй, хэтэрхий өндөр настан болон 16-с доош насны хүүхдэд хийж болохгүй. Харин идээ эс шингэсэн, ходоодны бадган сальс арвидсан, аюулхай, идээний бэтэг, хүйтэн цанх, ходоодны өвчнүүд, бадган шартай хий холилдсон толгойн өвчин, хоолны дуршилгүй болсон зэрэг өвчний үед бөөлжүүлгийг хийдэг. Мөн эрүүл хүн ч хаврын улиралд нэг удаа бөөлжүүлэг хийлгэснээр бадганы өвчнүүдээс сэргийлэх боломжтой.

Бөөлжүүлэг эмчилгээг тусгай бэлтгэсэн бөөлжүүлэх чадалтай эмийн найрлагыг ууж, жамц давс, эсвэл харуца давстай буцалсан усаар ташуур болгон угааж цэвэрлэдэг тул уламжлалтын мэргэжлийн эмчийн хяналтанд хийлгэх нь зүйтэй. Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэг нь бөөлжүүлэг хийх тусгай жортой бөгөөд ходоодны бөөлжүүлгээс гадна уушгины бөөлжүүлгийг хийж, уушгины гуурсыг цэвэрлэх эмчилгээг хийдэг. Бөөлжүүлгийг ном ёсоор нь онолын дагуу хийж, сүүлийг нь таслах эмчилгээ хийхгүй бол хоёрдагч өвчин үүсгэх, эсвэл суурь өвчнөө бүрэн гадагшлуулж чадахгүй биед тархаах эрсдэлтэй. Таргалалтыг багасгах тус эрдэмтэй учир хүмүүс эмчийн заавар зөвлөгөөгүйгээр дур мэдэн янз бүрийн эм ууж бөөлжих, бөөлжүүлэг эмчилгээг хийлгэх сонирхолтой байдаг. Бөөлжүүлэг эмчилгээг заавал эмчийн хяналтанд хийлгэх бөгөөд уламжлалтын нарийн мэргэжлийн эмчид хандаж хийлгэвэл үр дүнтэй. Бөөлжүүлэг хийхээс өмнө тухайн хүнд тодорхой хугацаанд хийг дарах зөөлөн бариа, иллэг, түрхлэг, төөнүүр зэрэг эмчилгээг хийх ёстой. Харин хоолны хордлогын үед бэлтгэл хийх шаардлагагүйгээр шууд бөөлжүүлж болдог. 

Бөөлжүүлэг эмчилгээ нь нүд, чих, хамар, хэл, хүрэлцэхүй гэсэн мэдрэхүйн таван эрхтэний үйл ажиллагааг сайжруулж, бадган сальсыг цэвэрлэн, ходоодны галын илч буюу ходоодны шингээх чадварыг сайжруулж, таргалалтыг бууруулах ач холбогдолтой. Мөн амны эвгүй үнэр арилж, бие хөнгөрч, тунгалгын галын илч сайжирдаг. Бөөлжүүлэг хийсний дараа болон хаврын улиралд хөнгөн, ширүүн идээ унд, гашуун, халуун, эхүүн амттай хоол ундыг хэрэглэх бөгөөд арвайн гурил, хуурай газарт оршигч амьтны мах, буцалсан халуун ус, зөгийн бал зэргийг хэрэглэвэл зохистой.

"Оточ Манрамба" Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч, АУ-ы магистр Д.Отгонбаатар

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419