Нью-Йорк хоттой дүйцэх хэмжээтэй мөсөн уул Антарктидаас хагаран салжээ
Өнгөрсөн баасан гарагт Антарктид дахь Их Британы эрдэм шинжилгээний баазын ойролцоох Брантын мөсөн бүрхүүлийн хэсгээс томоохон хэмжээний мөсөн уул тасарчээ.
1270 км2 талбай бүхий энэ мөсөн уул нь хэмжээгээрээ Нью-Йорк хотоос том аж. Эрдэмтэд томоохон хэмжээний мөсөн бүрхүүл салахыг хүлээж байсан. Учир нь 150 м зузаан мөсөнд цуурал үүсээд байжээ.
Шинэ цуурлууд нь хойд эргийн орчимд ажиглагдсан бөгөөд өөр нэгэн том цууралтай нийлэхээр 11 сараас хойш өдөрт 1 км-ийн хурдтай явагдсан байна. Эдгээр томоохон цуурлууд одоогоор хэдэн 100 м-ийн зайтай өргөн болоод байгаа аж.
Их Британы судалгааны баг эртнээс тус хагаралыг судалж байжээ. Илүү том мөсөн уул the larcen C мөсөн бүрхүүлийн хэсгээс 2017 онд салсан ба өнгөрсөн жил задгай далай руу хөвсөн аж.
Судлаачдын үзэж буйгаар энэ үзэгдэл нь дэлхийн дулааралтай ямар нэгэн байдлаар холбоогүй хэмээн үзжээ. Эрдэмтэд шинээр салсан мөсөн уул ирэх саруудад илүү холдох, эсвэл одоо байгаа байршилдаа үлдэх эсэхийг ажиглаж байна.