ЭМЯ: 35 тохиолдол бүртгэгдсэний 7 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр илэрсэн
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 35 хүнд халдвар илэрсэн. Эдгээрээс 33 нь дотоодын халдвар бол хоёр тохиолдол нь Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас илэрлээ. Дотоодын 33 тохиолдлоос 7 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын явцад батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн байна.
25 хүн нь өмнөх голомтын хавьтлууд бол нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоох үйл ажиллагааг явуулж байна.
Сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 2,866 бүртгэгдсэнээс 2,183 буюу 76 хувь нь эдгэрсэн.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.02.27-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.02.27-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, February 26, 2021