Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон, дархлаа дарангуйлах эм хэрэглэж байгаа өвчтөн Коронавирусийн вакцин хийлгэж болох уу?
Дараах асуултын хариултыг Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн хүүхэд болон насанд хүрэгсэдийн халдвар судлалын тасгийн эмч Choi, Eunhwa, Choe, Pyoeng Gyun болон элэг цөсний хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн Lee, Kwang-Woong, Yi, Nam-Joon эмч нарийн сонирхолтой ярилцлагаас хүлээн авна уу.
1. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүн коронавирусийн ямар вакцин хийлгэвэл дээр бэ?
Амьд вакцин хийлгэх боломжгүй.!!! Үхүүлсэн вакцин боломжтой. Хориглох заалт биш юм. Одоогоор дотоодод хийгдэх гэж байгаа вакцинууд амьд вакцин биш тул бүгд боломжтой. (Коронавирусийн вакцинуудын хувьд клиникийн 3 удаагийн туршилтанд дархлаа багатай хүн хамрагдаагүй учир хангалттай материал байхгүй ч эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн хүн вакцин хийлгэх бол амьд биш үхсэн вакцин хийлгэх боломжтой)
2. Коронавирусийн вакцины гаж нөлөө, анафилакс шок гэж юу бэ?
Бүх вакцины хувьд анафилакс шок үүсэх магадлалтай. Гэхдээ анафилакс шок үүсэх хувь нь 100 мянган тохиолдолд 1 гэсэн дундаж үзүүлэлт байдаг. Pfizer Вакцины хувьд 100 мянгад 1, Moderna вакцины хувьд 25 мянгад 1 зэрэг ерөнхий судалгаа гарсан байгаа. Коронавакцин хийлгэхээс өмнө асуумж листэд тууралт гарах, хүчтэй хэвлийн өвдөлт үүсэх зэрэг шинж тэмдэг байгаа талаар сайтар тэмдэглэгээ хийх хэрэгтэй.
3. Хэрэв коронавирусийн халдвар авсан бол вакцин хийлгэхгүй байж болох уу?
Халдвар авсан хүн ч дахин халдвар авч болзошгүй учир бүхий л эрүүл мэндийн мэргэжилтнүүд коронавирусийн вакцин хийлгэсэн нь дээр гэж зөвлөж байгаа. (Корона вакцины хувьд үр дүн сайтай ч хийлгэсний дараа хэр удаан дархлаа тогтон, үйлчилгээ үзүүлэх нь хараахон тодорхой биш байгаа)
Мөн өөр шинэ гарч байгаа ялангуяа Английн коронавирусийн төрлүүдийн хувьд ч үр дүнтэй гэж Moderna вакцины үйлдвэрлэгч талаас судалгаа гарсан. Харин өмнөд Америкаас илэрч байгаа төрлийн хувьд үр дүн бага байгаа)
4. Эрхтэн шилжүүлэн суулгасан бага насны хүүхдийн хувьд вакцин хийлгэж болох уу?
Корона вакцины клиникийн туршилтанд бага насны хүүхдэд хийсэн туршилт судалгаа байхгүй тул Солонгосын хувьд 18–с доош насны хүүхдүүд хагалгаанд орсон ч бай ороогүй ч бай вакцин хийлгэх заалтгүй байгаа. 18-аас дээш хүмүүст хийгдэхээр одоогоор төлөвлөгөө гарсан байгаа. Хэрэв хийлгэх бол эхэн үед хийлгэхгүй байдлыг ажиглан дахин төлөвлөлт гаргах хэрэгтэй.
5. Эрхтэн шилжүүлэн суулгасан хүний вакцин хийлгэх хугацаа?
Солонгосын хувьд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүмүүс архаг хууч өвчтөний ангилалд багтаж байгаа бөгөөд энэ нь вакцинжуулалтын эхэн үед биш 2,3 дугаар үед хийгдэх заалттай байгаа. Коронавирусийн халдвар авбал хүнд тусах цаашлавал амь насаа алдах зэрэг хүндрэл гарах магадлал өндөртэй бүлгээс эхлэн дэс дарааллаар хийх төлөвлөгөө гарсан байгаа учир хийлгэх хугацаандаа хамрагдах хэрэгтэй.
6. Эрхтэн шилжүүлэн суулгасан хүн вакцин хийлгэхдээ заавал том эмнэлэг явах хэрэгтэй юу?
Дотоодод хийлгэх вакцин нь хаана ч хийлгэсэн адилхан учир заавал том эмнэлэгт хийлгэх шаардлагагүй юм. Гэхдээ мэдээж эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүний хувьд улсын бүртгэл, хяналтанд байдаг тул эрүүл мэндийн тусгай төв эмнэлгүүдэд хийлгэхээр товлогдоно.
7. Коронавирусийн эмчилгээний эм болон урьдчилан сэргийлэх вакцины аль нь илүү үр дүнтэй бэ?
Коронавирусийн вакцин хийлгэсэн нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. (Солонгост коронавирусийн эмчилгээний хувьд Remdesivir гэх вирусийн эсрэг эм хэрэглэж байгаа ба энэ нь коронавирус бие махбодид орон өсөн үржихэд шаардлагатай фермэнт энзимийг дарангуйлж өгдөг. Тиймээс халдвар авсан хүнд өвчтөнд хэрэглэхэд эдгэрэн тэнхэрэх процэссийг хурдасгадаг ч одоогоор нас баралтын хувийг бууруулах судалгаа хараахан байхгүй байгаа)
8. Өөр вакцинтай хамт хийж болох уу?
Коронавирусийн вакцин хийлгэх болон хийлгэснээс хойш өөр төрлийн вакцин хийлгэж болно. Бусад вакцинаас 14 хоногийн зайтай хийлгэх хэрэгтэй. Жишээ нь: Хатгалгааны вакцин, ханиадны вакцин зэрэг.
9. Коронавирусийн вакциныг эрхтэн шилжүүлэх хагалгааны өмнө эсвэл дараа хийлгэсэн нь дээр үү?
Хэрэв эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх төлөвлөгөөтэй байгаа бол хагалгаанд орохоос 14 хоногийн өмнө вакцин хийлгэсэн нь дээр юм. Хэрэв хагалгаанаас өмнө хийлгэх боломжгүй бол хагалгааны дараа дархлаа дарангуйлах эм ихээр ууж байгаа нөхцөлд 4 долоо хоногийн дараа коронавакцин хийлгэхийг санал болгож байгаа. /Энэ нь энгийн ханиадны вакцинтай адил юм/
10. Эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүст анхааруулан хэлэх зүйл юу бэ?
Вакцин нь 100 хувь хамгаалж чадахгүй учир вакцин хийлгэсэн ч хүн бүр нийгмийн зай барилт болон маскаа сайтар зүүх хэрэгтэй.
Эх сурвалж: Seoul National University Hospital