Гадаадын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хязгаарлах тухай зарлигийг цуцлав
Гадаадын зарим иргэнийг АНУ-д нэвтрэхийг хязгаарлах тухай тус улсын Төрийн тэргүүн асан Дональд Трампын гаргасан зарлигийг Ерөнхийлөгч Жозеф Байден цуцалсныг Цагаан ордноос мэдээллээ. Т
одруулбал, цар тахлын үед АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд эрсдэл учруулах цагаачдыг тус улсад нэвтрэхийг хориглох шийдвэрийг Д.Трамп өнг өрсөн дөрөвдүгээр сард гаргаж, дараа нь хүчинтэй хугацааг сунгасан юм. “Улс төрийн шинжтэй ухуулга АНУ-ын эрх ашигт нийцэхгүй. Харин ч энэ нь Америкт сөргөөр нөл өөлж, манай иргэдийн гэр бүлийн гишүүдэд саад болж, хууль ёсоор байнга оршин суугчид гэр бүлтэйгээ нэгдэхэд тээг болно” гэж Ж.Байден мэдэгджээ. “Мөн даян дэлхийн авьяас чадварыг ашигладаг АНУ-ын эдийн засгийн салбаруудад ч уршигтай” гэж тэрбээр тэмдэглэв. Тэрчлэн Д.Трампын авсан арга хэмжээний улмаас жил тутмын сугалаагаар (ногоон картаар) оршин суух эрх хожсон хүмүүс тус улсад очих боломжгүй байжээ.