ЭМЯ: 30 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 2831 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлыэ талаар Засгийн газрын ордноос холбогдох албаныхан мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
"2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүнд шинжилгээ хийхэд 30 хүнээс коронавирус илэрлээ. Уг 30 хүний 16 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 53 хүн эдгэрч, гэрийн тандалт, ажиглалтад шилжлээ. Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1989, улсын хэмжээнд 2831 боллоо. Үүнээс 2150 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж буй 666 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 78, хөнгөн 580 байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.02.26-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.02.26-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, February 25, 2021