Г.Жамьян - Корона хумигдсан уу, хулжсан уу?!

Г.Жамьян - Корона хумигдсан уу, хулжсан уу?!

(Хөл хорионд 13 сар суусан хүний эргэцүүлэл. Тэр нь би)

Аливаа юмыг “үзээгүй” гэж болдоггүй юм байна. Гадаад дотоодын олон хэвлэлээс гэрийн хорионд байсан хүмүүсийн тухай уншиж байсансан. Тэд голдуухан л шүүхийн шийдвэрээр суусан байдаг. Харин би бол өөр юмаа!

Гамшгийн үеийн бүх нийтийн хорио цээрийн дэглэмийн дагуу “Онцын шаардлагагүй бол гэрээс гарч болохгүй шүү!” гэсэн төрийн хуулийг дагахаас өөр аргагүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын, гамшгийн үеийн, бүх нийтийн бэлэн байдлын хуулиудын дагуу зөвхөн би биш, нийслэлийн өндөр настан голдуу олон мянган хүн гэрийн хорионд 13 сар суусныг хэн хүнгүй мэднэ.

Яг өөр дээр тулаад ирэхээр, энэ чинь бас яггүй даваа байна. Өндөр настай хүн гэрээс гарахгүй, цонхноос өөр харах орчингүй, зурагтаас өөр сонсох сонсголгүй ийм олон сар сууна гэдэг, амар ажил биш юм байна. Утсаар бол хэд яриад л цэнэг нь  дуусчихна. Ийм байдлаар өнөөдөртэй золголоо доо. Үндэсний аюулгүй  байдлын Зөвлөлийн гурван даргадаа, үйлий нь хүлээсэн Улс, хотын онцгой байдал, ЭМЯ, Цагдаа, хуулийхан зэрэг хэдэн газрын сайд дарга нарт итгэж байлаа. Тэднийг би муулахгүй ээ. Итгэлийг минь дааж өдий хүргэсэн. Ялангуяа дотооддоо халдвар алдалгүй 10 сар хамгаалсан Ө.Энхтүвшин даргатай Улсын онцгой комисс, Д.Сарангэрэл сайдтай Эрүүл мэндийн Яам, Д.Нямхүү захиралтай Халдварт өвчин судлалын үндэсний төв болон хамтарч ажилласан бусад байгууллагын хамт олонд баярлахаас яахав. Эрх мэдэл нь байдагсан бол, тэр асар ихээр үйлдвэрлэчихсэн баатар, гавъяат, төрийн шагналын тэмдэгүүдийг амь хайргүй зүтгэж байсан, одоо зүтгэж байгаа хүмүүст тараагаад өгчихмөөр санагддаг юм.

Гэтэл! Халдварыг дотооддоо алдаад хэдэн сар боллоо. Төр засгийн удирдлагын эрхмүүд бол цар тахал хяналтаас бараг гарсныг өвчилсөн хэдэн хүн, гэм зэмгүй биднийг л буруутгасан байгаа. “Та нараас боллоо” “Хорио цээрийн дэглэм зөрчлөө” гэж буруутгаад өөрсдөө “Энхийн цагаан тагтаа” юм байх.

Үгүй шүү! Дээдсийн хэрүүл маргаан, сонгууль сандал булаацалдаан хөрөнгө мөнгөний шунаг сэтгэлээс болж энэ аймшигт цар тахал дотооддоо алдагдсан, хяналтаас гарсан, одоо цаашид хэрхэн эргэх нь тодорхойгүй болчихлоо. Цар тахлын хөл хорион дунд 13 сараа үдэж, голомтонд нь хүртэл арга учраа барж суусан ахмад хүний хувьд санаа аваасай гэсэн хэдэн зүйлээ тэрлэж сууна.

Нэгдүгээрт: Цар тахлын Монгол улс дахь голомт чинь ердөө л сая гаруйхан хүнтэй Улаанбаатар хот шүү дээ. Дэлхийн томоохон хотуудын нэг дүүрэг ч хүрэхгүй хүн ам оршин сууж байгаа юм. Ийм хотынхоо хүн ардыг жил гаруй хугацаанд, хорио цээрийн дэглэмд барьж, айдас хүйдэст автуулж, өлсгөж зовоож байгаа эрх баригчдыг юу гэмээр юм дээ?! Хэтэрхий хариуцлагагүй, иргэнээ гэсэн сэтгэлгүй, ичгүүртэй явдал гэхээс өөр аргагүй. Төр засгийн удирдлагуудын боддог л юм нь нам, сонгууль, хар машин байсан гэхэд хилсдэхгүй болов уу? Ард түмэндээ болохоор “Эдийн засаг хүнд байна. Мөнгө байхгүй гэдэг. Дээд талдаа болохоор мөнгөөр гулигаж байгаа. УИХ–ын гишүүдийн өндөр цалин хангамж дээр хүн тус бүрт “тойргийн” гэдэг нэрээр 250 сая төгрөг төлөвлөж олгодог, Эрдэнэт үйлдвэрийн дарга нь сар бүр 50 сая төгрөгийн цалин авдаг, энэ бүхэн чинь мөнгөгүй байгаа нь энэ үү?”

Хоёрдугаарт: Коронавирус дотооддоо алдагдсаны гол буруутан нь эрх баригч нам, төрийн болон нийслэлийн удирдлагууд. Тэдний гар хөл болсон хуулийнхан өөр хаанаас ч буруутныг хайх явдалгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын хуулийг зөрчөөд Д. Сүхбаатарын талбайд болсон үйл явдлууд, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн далд хуйвалдаан нууц үйл ажиллагаануудын балгаар цар тахал хяналтаас гарсан. Та нар сайн ажиглаарай. Гэв гэнэтхэн “Өргөө” амаржих газраас халдвартай өвчтөнийг зэргэлдээх ХӨСҮТ –д хүргэх болсон. Дөнгөж төрсөн эх хүүхдийг өвлийн дүн хүйтнээр дан хувцастай гаргаж байгаагаар энэ урьдаас төлөвлөсөн “жүжиг” эхлэж байгаа юм. Эхлэлийг нь Ардчилсан нам тавьсан л даа. Гол өрсөлдөгч У.Хүрэлсүхийг үүгээр далимдуулан дарж авах бодлого. Та боддоо. Амаржихаар ирж байгаа эх чинь өвлийн дулаан хувцастай ирээд дотоод дэглэмийн хувцас өмсдөг юм байгаа биздээ. Гадуур хувцасыг нь ариутгааад амаржих газар хадгалж байдаг. Тэгтэл амаржих эх өөрөө ч дулаалъя гэж бодоогүй, амаржих газрыхан ч дулаан хувцсыг нь өмсүүлье гэж бодоогүй, бараг нүцгэн шахам аваад гарч байгаа юм. Тэгэхэд зурагтын сурвалжлагч бэлэн хүлээж байгаад бүх зүйлийг дүрсжүүлэн буулгаж авангуутаа эфирт цацаж байв. Өвчтөн солилцох өчнөөн л тохиолдол байдаг. Тэгэхэд  энэ солилцоо бол их дээрээс зориуд зохион байгуулжээ гэдэг нь танд ойлгогдож байгаа байх. Ингээд зогссонгүй дараахан нь дан халаат нөмөрсөн нүцгэн хүн Д. Сүхбаатарын талбайд зогсож байдаг байгаа. Масктай учир анхлаад хэн ч түүнийг таниагүй. Сүүлд сонссон чинь УИХ–д сонгогдсон Ш.Адьшаагийн туслахаар очиж байгаа, манай нэг жижиг намын дарга А.Отгонбаатар гэдэг хүн гэнэ. Ш.Адьшаагаа ч манайхан мэднэдээ. Төрд том алба хашиж байснаа худрагагүй загнаж хуулийн байгууллагын хаалга татан “Их айлд” суугаад авсан хүн. Хэсэг чимээгүй байж, хэрэг явдал мартагдсаны дараа УИХ–д нэр дэвшин их хүний ивээл хайран доор орж ирсэн хүн. Ингээд Адъшаатны зохион байгуулсан жагсаал цуглаан Д.Сүхбаатарын талбайд дүүрч, өнөөх 40–ийн бидон дээр зургаа хэвлээд тараадаг Д.Ганбат тэргүүтэй Ардчилсан намынхан ч ирж түрж орж ирсэндээ. Өнөөх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал цуглаан хийхийг хориглосон хатуу дэг журам ч өнгөрсөн. Ингэж л коронавирус гэдэг аюулт цар тахал Улаанбаатарт хяналтаас гарах үүд хаалга нээгдсэн юм.

Гуравдугаарт: Өнөөх, хулганад өгсөн өгөөшийг муур тосоод үнхчихдэг үлгэр шиг, Ардчилсан намынханы бодлого У.Хүрэлсүхэд “олз” болж хувирдаг байгаа. “Ерөнхийлөгчид өрсөлдөхийнхөө өмнө энэ олон айхавтар давааг яаж давнаа! Сэтгэл амар хийж амжуулмаар зүйл ч байна” хэмээн бодож явсан болов уу гэмээр. У.Хүрэлсүхэд “нүцгэн” хүүхэн, нүцгэн залуу нэг уран мэх зааж өгөө биз?! Тэр дороо Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, нутгийн дүүдээ Ерөнхий сайдын тамгаа өгөөд ум хумгүй зугтаадаг байгаа. Өнөөх УИХ –ын индэр дээрээс “Би эх орны төлөө, ард түмний төлөө амиа өгөхөөс буцахгүй” хэмээн айлдаж байсан Ерөнхий сайд маань ид л ачааны хүндийг үүрэх болмогц юун амь хайргүй зүтгэх “сүүлээ хавчаад” зугтааж байгаа юм даа. Хүмүүс бол “халуун зунаар саалиа орхиод үхдэг” эмэгтэйтэй зүйрлэн ярьж байна билээ. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ч гэж дээ, хэдэн ойр дотны нөхдөө авч үлдээд Л.Оюун–Эрдэнийхээ зарим нэг найз нөхдийг Засгийн газарт оруулсан нь нууц биш. Миний итгэж дээдэлж явсан дүү маань Гүйцэтгэх засаглалаараа ингэж тоглоод хаана юу хийж яваа юм, бүү мэд.

Ингээд л Засгийн газаргүй, Улсын онцгой комиссгүй, гол ажил хариуцсан хүмүүс нь халагдчихсан нөхцөлд коронавирус, хоногт 66 тохиолдол хүртлээ өссөн шүү. Энэ чинь төр засгийн удирдлагын буруу юм байгаа биздээ?! Гол нь нойр хоолгүй зүтгэсэн эрүүл мэндийн  байгууллагын сайд дарга нарыг толгой дараалан халсан хэрнээ, ажилд хашин хойрго хандсан Хотын удирдлагын хэдэн найзаа аваад үлдсэн. Тэд нь Улаанбаатар хотыг ямар болгочихоод байна даа, хар! Зарим нь бүр, өш хонзонгийн шинжтэй халаа сэлгээ болсон. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан хамгийн түрүү, өөртэйгөө зөв зүйлийн төлөө маргасан Д.Нямхүүг халсан хэрнээ гол хариуцлага алдсан өргөө амаржих газрын захирал, эмч нарыг аваад үлдэж байгаа юм даа.

Дөрөвдүгээрт: Ард түмний маань эцсийн найдвар Л.Оюун–Эрдэнэ ерөнхий сайдтай Засгийн газар, С.Амарсайхан даргатай УОК болж үлдсэн. Би ч итгэл хүлээлгэж байсан хүний нэг.Тэгтэл яаж гол харлуулав аа?! Ерөнхий сайд Л.Оюун–Эрдэнэ маань, маргааш өглөө 6 цагаас бүх нийтийн бэлэн байдлын хатуу хөл хорио тогтооно гэж байхад өдөржин сайд дарга нараа хуралдуулсан. Цар тахлыг одоо л нэг хумиж авах нь дээ хэмээн бүгд телевизийн мэдээ чагнаж өнжсөн. Тэгсэн чинь ирэх гурван жилд улс орноо хөгжүүлэх 10 их наядын цогц бодлого, гурван жилд 3 их наядаар барих “залуус I,II,III” хорооллын төлөвлөгөө гэхчлэн “үлгэр” яриад дуусдаг байгаа. Ийм үлгэрийг чинь Ерөнхий сайд нарын амнаас сонсож сүүлд нь амаа барьсаар гучин жилийг өнгөрөөсөн. Бүгд худлаа ярьдаг юм билээ. Алив, өнөөх Дарханы олон урсгалтай “засмал зам”? Алив өнөөх нефтийн үйлдвэр? Алив, өнөөх цэвэрлэх байгууламж? Алив өнөөх ТЭЦ-5? Алив, өнөөх гэр хорооллын барилгажилт? Бүгд худлаа!!!

Л.Оюун–Эрдэнийг, цар тахлыг бууруулах талаар итгэл үнэмшилтэй, санхүү тооцоотой зүйл ярьсан бол хэн хүнгүй л дэмжих байсан. Тэр 10 их наядын үлгэрээ хэзээ ч ярьж болно шүүдээ. Эрүүл хүнтэй бол эдийн засаг гэдэг зүйл чинь аяндаа сэргээд ирдэг юм билээ. Өнөөдөр хүний амь, эрүүл мэнд илүү байна уу, эдийн засаг, хэдэн халтар төгрөг илүү байна уу гэдгийг бодож дэнсэлж үзээсэй.

Тавдугаарт: Улаанбаатар хотод голомтлон гараад байгаа энэ цар тахал бол нийслэлийн удирдлагуудын нэг номерын анхаарах зүйл. Орон нутгийн хот, аймагт хэдэн удаа цар тахал дэгдсэн. Тэр аймаг хотуудын удирдлага яаж дайчин шуурхай ажиллаад дарж авав?!

Дарханы засаг дарга л гэхэд сэжигтнийг өөрөө тосч аваад дунд нь байж байгаад, цаг алдалгүй дарж авсан. Тэгэхэд У.Хүрэлсүх, Л.Оюун–Эрдэнэ нарын “элгэндээ тэврээд” байгаа нийслэлийн удирдлага, НОК –ын дарга нарыг хардаа. Дэндүү хариуцлагагүй л дээ! Мэддэг нэг нь намайг насаараа “хотын хоол”-ыг идчихээд юу гэж шүүмжлээд байгаа юм  гэх л байх. Би, буруу зүйлийн дэргэдүүр “буруу хараад” өнгөрч чаддаггүй л дээ. Над олон баримт бий. Би зөвхөн нэгийг нь л энд авъя. Манай 20 айлтай орцын 3-н айлаас 7 хүн коронавирусээр өвчилсөн. Бид аймшигтай байдалд орсон. Нэг орой гэнэт машин тэрэг цагаан халадтай хүмүүс цуглаад манай орцноос баахан хүн ачаад явсан. Өмнө хойноо цагдаагийн машинтай, дунд нь түргэний гурван том тэргэнд хүмүүсийг ачаад явж байгаа юм. Орцны үүдэнд хэдэн давхар хэц татаж, цагдаагийн хоёр машин яг орцны үүдэнд гэрлээ тусгаад байрласан. Машин дотор цагдаагийхан байсан байх. Бид гарч орох цонх, тагтаа ч онгойлгох эрхгүй 12 хонож байгаа юм даа. Гаднаас оруулах хүнсний зүйлийг гадаа үүдний ногоон сандал дээр авчирч тавина. Бид хүн гаргаж авахуулна. Миний хувьд өлсөж цангасангүй өдөрт л сайн санаатнууд өнөөх ногоон сандал дээр цайны сүү, шөлний юм, боов боорцог авчирч тавиад дуудна. Хүүхэд гаргаад авахуулчихна. Харин нэг айхавтар зүйл тохиолдсон. Хиймэл шүд маань хугараад эмчээ дуудах боллоо. Эмч маань үүдэнд ирчихээд миний шүдийг авч явах гээд байдаг, дотроос юм гаргахгүй гээд цагдаа халгаадаггүй. Ингээд би долоо хоног шингэн юмаар гол зогоосон. Нэг ноцтой зүйл гарсан л даа. Гарч орохгүй болохоор айлууд маань “аюултай хог хаягдлаа” орцондоо л хураагаад байсан. Сүүлдээ үнэр танар ч замаа алдсан. Долоо хоногийн дараа би хороо дүүргийн удирдлагуудад хандсан чинь мэдэх хүн ердөө байхгүй. Арга тасраад Нийслэлийн онцгой комиссын утас гэж 11321731, 11324207 гэсэн 2  дугаар оллоо. Энэ хоёр утсанд мөн ч олон залгасандаа. Нэг нь болохоор утсаа аваад цаашаа дахин залгах юм. Тэр утас нь авдаггүй. Нөгөө нь болохоор төлбөртэй утас юмуудаа, өөдөөс баахан тоо шаардана. Ингээд ярьж чадаагүй л дээ. Уул нь нийслэлийн онцгой комисс гэдэг чинь иргэдтэй шууд ярьдаг хэд хэдэн утастай баймаар шүүдээ. Тэгээд би бодсон. 22–ын товчоон дээр өвчтэй хүн ирээд УОК, НОК–руу жар гаруй удаа залгаад нэг ч утас нь авалгүй нас барсан гэдэг үнэн бололтой. Утсаа авалгүй хүний аминд хүрсэн хүмүүсийг шалгасан уу? Арга хэмжээ авсан уу? Юм л мэдэгдээгүй. Нэг даргынх нь ойр дотныхон байгаа биздээ. Би арга ядаад УОК–ын дарга Я.Содбаатар руу залгасан. Олон удаа дуудсан боловч утсаа аваагүй. Ер нь сайд дарга нар чинь 9911....–тэй утаснаас бусдыг авахаа болсон байна билээ. Ард түмнээсээ тасарч, хөндийрч байгаа нь тэр. Би эцсийн горьдлого гээд ЭМ–ийн сайд Т.Мөнхсайхан руу залгасан. Харин тэр сайд утсаа ч авсан. Миний хүсэлтийг ч их анхааралтай сонсож, тэр дороо “Аюултай хог хаягдал” гэсэн бичигтэй улаан машин явуулж, манай орцны хогийг авсан. ЗӨСҮТөвийнхөн ирж ариутгал хийсэн. Хотын удирдлага гэдэг хүмүүс чинь ийм л байдаг юм даа. “Миний ард Хүрэлсүх, Оюун –Эрдэнэ... нар байгаа” гэсэн байдлаар бүх зүйлд хандана.

Зургаадугаарт: Коронавирус цар тахалтай тэмцэхэд гол зүйл, үнэн зөв мэдээ мэдээлэл. Тэгтэл Монголд бүх зүйл нууц байгаа. ЭМЯ, өдөрт нэг удаа “11 цагийн мэдээлэл” хийдэг. Энд л илэн далангүй ярилцах хэрэгтэй юм л даа. Гэтэл мэдээлэгчид маань сайд дарга нарын тушаал заавраар хэдэн тоо хэлхэж хэлээд, хэвлэл мэдээллийн байгууллагын хоёр гурван охин иргэдэд төдийлөн шаардлага багатай зүйл асуугаад л өнгөрдөг. Би залуу сэтгүүлчиддээ хэлдэг: “та нар, юмны голыг олж, товч тодорхой асууж бай!” Төр олон нийтийг холбож байгаа гүүр гэдгээ хэзээч бүү март. Бүх нийтийн сонирхож байгаа асуултад хариулт авч иргэддээ хүргэ!“ гэдэг юм. Наад захын жишээ нь хэн нэгний буруугаар олон зуу мянган оношлуур хөлдөөчихсөн.Тэр хүмүүст арга хэмжээ авсан уу? Хөлдсөн оношлуурыг яасан бэ? гэсгээгээд ашиглаж, үнэн худлаа нь мэдэгдэхгүй онош тогтоогоод байгаа юм бишүү?! Яагаад өвчтөнөө сэжигтнээ аймаг хотуудынх нь төвд тусгаарлах эмчлэх арга хэмжээ авалгүй, бүхнийг Улаанбаатар луу явуулаад байгаа юм? Ховдын 41 эрүүл хүнийг өвчтөнтэй нь хамт нийслэл рүү зөөж ямар их төвөг чирэгдэл удавдаа. Цаашид ийм л байдлаар явах уу?” “Цар тахлын гол нь архинаас үүдэлтэй байна. Та нар архи үйлдвэрлэгчид борлуулагчдынхаа толгой илж, нууцаар ивээн тэтгэсээр коронавирус устана гэж бодож байна уу?”... гэхчлэн асууж лавламаар зүйл мөн ч их байна даа. Би бас нэг санал тавьдаг. ЭМЯ, 11цагийн мэдээллийнхээ үеэр нээлттэй микрофон ажиллуулж, олон нийтийн сонирхсон асуултад товч тодорхой хариулж байвал яасан юм.

Долоодугаарт: Монголд нууцгүй юм бараг алга болсон. Эрх баригчдын зүгээс коронавирустэй холбоотой бүх зүйлийг нууцалж байгаа. “Хүний эрх” гэдгээр бамбай барьж! Улсын ОБЕГ–ын дэд дарга асан генерал О.Үржин “Гамшгийн үед хүний эрх ярьдаггүй юм. Бүх зүйл хуулиар явагддаг” гэж маш чухал ярилцлага өгсөн байна билээ. Манайд бол “тэр дүүргийн төддүгээр хороонд халдвар илэрсэн гэдгээс өөр зүйлгүй. Тэр хороо, байр, орц чинь хаана байдаг юм ?” Фото зургаар харуулалдаа. Хүн тийшээ чинь сэлгүүцэж очихгүй. Тэр бүү хэл гадаад орнуудаас өвчилсөн, сэжигтэн хүмүүс өөрсдийгөө зураг хөрөгтэйгээ зарлаад л байгаа шүүдээ. Манайх шиг нуусаар байгаад тараачихдаггүй, ил тод байдлаар хумиж авдаг юм байна. Бүр болиод, цар тахлаар нас барсан хүмүүсийг нууж суурь өвчнөөрөө нас барсан болгох гэж яаж булзааруулавдаа. Коронавирусаар хүн үхүүлээгүй гэж ДЭМБ, дээд удирдлагуудаа хуурах гээд байгаа юм уу?! Олон улсад коронавирусээс “эдгэсэн”, “нас барсан” гэдэг хоёр л томъёо бий. Суурь өвчнөөр төд нь нас барсан гэдэг тооцоо судалгааг би л хувьд олж хараагүй юм байна.

Наймдугаарт: Эрхэм дээдэс минь, би дахиад л та нарын чихэнд хонх уяя. Хоногт 200-540 хүн эрүүлжигдэж, 80-120 согтуу жолооч хотын хөдөлгөөнд оролцож байгаа өнөөгийн нөхцөлд коронавирусыг дарна устгана гэж битгий зүүдлэлдээ. Цар тахлын бараг бүх голомт чинь архинаас болсон байгаа. “Энхсаран”-д архиддаг байсан. Автобусны жолооч нар салхинд гарах нэрийдлээр хөдөө гарч архидсан, саяны цагаан сараар хотыг архин далайд живүүлсэн...гэх мэт тоочиод баршгүй. Тэгтэл хотын удирдлагууд архины үйлдвэр худалдааны далд эздийг хөхүүлэн дэмжиж (их авилга авдаг ч байж магадгүй. Шалгах хэрэгтэй) Улаанбаатарыг архин далайд живүүллээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд үйлдвэр үйлчилгээний газруудыг хаачихаад байхад архи (вино) пиво хоёрыг хаалгүй цагаан сараар хөлгүй найр болно билээ. Архины үйлдвэр худалдаа, баар цэнгээний газрын далд эзэд, манай хэвлэл мэдээллийнхнээр сайхан яриулж, бичүүлэх юм даа. “Архийг хорьчихвол шагийн архи дэлгэрнэ”. “Хортой архи ууж дөрвөн хүн нас барлаа. Хорьж ердөө болохгүй” гэж өглөө оройгүй яриулж байна. Цөөн хэдэн шагчидаа, архичидаа дийлэхгүй юм бол Монголд цагдаа гэж байгаад яахавдээ! Энэ сайд дарга нар, цагдаа хуулийхан чинь бүгдээрээ ардаа архины үйлдвэр, дэлгүүр баар цэнгээний газартай байгаа юм биш үү?!

Есдүгээрт: Сүүлийн саруудад Монголд хоёр их давалгаа явлаа. Нэг нь хүнийхээ эрүүл мэнд, амь насыг л авръя. Эдийн засаг аяндаа сэргэнэ гэсэн бодлого. Нөгөө нь, хүн яахавдээ эдийн засагтаа л анхааръя гэсэн бодлого. Би уул нь эхнийхийг нь дэмждэг хүн. Хүн эрүүл байвал эдийн засаг хөгжинө. Мөнгө олдоно гэж! О.Амартүвшин тэргүүтэй хэсэг хүн “эдийн засаг сүйрлээ” гэж хашигралдсаар Улаанбаатарт коронавирусын 130 гаруй голомттой “нэг хаалга-нэг шинжилгээгээр 100 гаруй тохиолдол илрээд байгаа өнөөгийн нөхцөлд хатуу хөл хориог сулруулж ААН, албан газруудын 95 хувийг нээлгэж амжлаа. О.Амартүвшин гэгч нь АН –аас намын даргад, Ерөнхийлөгчид нэр дэвших гэж зүтгэж байгаа хүн гэсэн байх. Уул нь манай нийслэл шиг цөөхөн хүнтэй хотод бол хатуу хөл хориогоор дор нь дарчихдаг юм билээ. Уханьд яалаа даа?! 20 сая хүний ядууст нь мөнгө, хүнсний зүйл тарааж, үүдэн дээр нь буутай цэрэг цагдаа зогсоож байгаад хоёрхон сарын дотор бүрэн дарж авсан. Бүх зүйл хэвийн ажиллаж, Ухань  өнөөдөр эдийн засгийн өсөлтөөрөө Хятадад дээгүүрт орж явна. Энэ цар тахал хяналтаас гарч сүйрэл дагуулбал хариуцах хүмүүс бий шүү. Ард түмэн минь анхааралтай ажиглаж байгаа байх.

Аравдугаарт: Эцсийн найдвар вакцин болох шиг бололтой. Миний хувьд итгэл үнэмшил тун тааруу байгаа. Яагаад?! Улс гүрнүүд олон сарын өмнө вакциныг анхааралдаа авсан. Гэтэл манайх яавдаа? Вакцин оруулж ирэх асуудлыг Сангийн сайд “Улсын бирд”-дээ хариуцуулж байгаа юм. Тэр хүн чинь хүнийхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавилгүй, хаанаас хямд төсөр вакцин авах вэ?, зээл тусламж, хандивын юм олдох нь уу, гэсээр байгаад өдий хүргэчихсэн юм биш үү?! Тэгээд л хандив бэлэглэлийн хэдэн вакцин орж ирлээ шүүдээ. Зарим улс бараг бүх хүнээ вакцинд хамруулаад дуусч байхад манайх эхлэх төдий зуун задгай, жаран хагархай. Энэ сарын 22 –нд Энэтхэгээс хандивын 150 мянган тун вакцин орж ирээд Ерөнхий сайд Л.Оюун–Эрдэнэ маань эхний тунг хийлгэлээ. Ерөнхий сайдын араас С.Энхболд, Х.Баттулга, Г.Занданшатар, С.Амарсайхан,У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Ц.Нямдорж,... гээд л хоёр метрийн зайтай дараалал үүсгэх байх л даа. Тэгээд эмч сувилагчид, онцгойгийнхоноос эхлээд 75 мянган хүнд вакцин хийнэ. Жирийн иргэд, биднийх хаа яваа юм бүү мэд. Вакциныхаа нэг хэсгийг голомтгүй байгаа орон нутаг руу явуулах гэнэ. Би, вакцинжуулалтыг хариуцаж байгаа нөхөддөө нэг зүйлийг л захиж байгаа юм. Вакцин гэдэг чинь хүний амь нас гэсэн үг. Болгоомжтой хандаарай гэж !! Түрүү оношлуур хөлдөөсөн шигээ вакцинаа хөлдөөж, гэсгээж, янз бүр болговдоо. Манайх чинь их эрсдэлтэй газар шүүдээ. Цахилгаан тасарвал яах юм? Техникийн саатал болвол яах юм? Иймээс, миний бодлоор бол вакцинаа хэд хэдэн газар дүрэм журмаар нь хадгалаарай. Байнгын харуул хамгаалалт, эргүүл шалгалттай байх юм байгаа биздээ. Шудрага сайн хүмүүсийн гарт хадгалуулаарай гээд байгаа юм. Би бол вакцинаас, шинэ эм тариаг шүтдэг хүн. Израйлд хоёр, гурав хоногт коронаг эдгээчихдэг хоёр төрлийн эм гарсан байна билээ. Израйл бол найдвартай улс. Суут ухаантнууд төрсөн, ард түмэн нь зовлон жаргал дааж хөгжсөн, эрх баригчид нь хүнээ гэсэн бодлоготой орон учраас би тэндэхийн эмэнд бүрэн итгэнэ. Тэндээс л эм оруулж ирээсэй хэмээн залибирч суугаа. Манайд корона, вакцины нэр барин зээлсэн, хандив тусламжийн асар их мөнгө бий. Тэр ер нь хаачсан бэ?! Аль ч орноос ямарч үнэтэй эм авах хангалттай мөнгө бий гэж боддог. Манай хэвлэл мэдээлэлийнхэн надаас: та вакциныг юу гэж бодож байна? Өөрөө хийлгэх үү? гэж байнга асууж байгаа би тэдэнд: хийлгэнэ. Орж ирэх баталгаатай, баталгаагүй дөрвөн вакцинаас дөрвөн мөчиндөө нэг нэгийг хийлгэнэ. Нэгээс нэг нь энэ муу коронаг устгах байлгүй гэж инээлгэдэг.

Г.Жамьян

(Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч)

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419