АНУ-ын Оклахома их сургуулийн судлаачдын хийсэн судалгааны дүнгээр айлын ганц хүүхэд нь дүү, ах, эгчтэй хүүхдүүдийг бодвол илүүдэл жинтэй байх магадлал долоо дахин их гэж үзжээ. Судлаачдын үзэж байгаагаар ганц хүүхэдтэй айл хүүхдээ эрхлүүлэх гэсэн нэрийдлэх түргэн хоол, чихэртэй ундаагаар хооллох тохиолдол их байдаг аж.
Харин хоёр болон түүнээс дээш хүүхэдтэй айлын хувьд нэгээс илүү ам хооллох шаардлагатай учраас өдөрт хийх хоолыг төлөвлөж, түүндээ зориулж хүнсээ бэлтгэдэг аж. Өнөө үед АНУ-ын хүүхэд, багачуудын гуравны нэг нь илүүдэл жинтэй бол таван хүүхэд тутмын нэг нь хэт таргалалттай. 2022 он гэхэд энэ үзүүлэлт нэмэгдэж нийт хүүхэд, багачуудын тал хувь нь илүүдэл жинтэй болно гэсэн таамаглалыг Америкийн Эмнэл судлал, хүүхдийн эрүүл мэндийн колежиос дүгнэжээ.
Бага насандаа илүүдэл жинтэй байх нь хожмоо зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, хавдрын өвчлөлийг бий болгох аюултай. Судалгаанд нийт 68 бага насны хүүхэд оролцсоноос 27 нь айлын ганц, харин үлдсэн 41 хүүхэд нь дээрээ ах, эгчтэй, эсвэл доороо дүүтэй байв. Тэдний өдөрт юу иддэгийг долоо хоногийн турш ажигласны сацуу тухайн хүүхдүүдийн биеийн жингийн индексийг нь хооронд нь харьцуулав. Тэгэхэд айлын ганц хүүхдүүдийн 37 хувь нь таргалалттай байсан бол ах, эгч, дүүтэй хүүхдүүдийн ердөө таван хувь жингийн илүүдэлтэй байжээ.