Австралийн Ерөнхий сайд ард иргэдийнхээ өмнө ВАКЦИН хийлгэлээ
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон цар тахлыг даван туулах, эрсдэлээс сэргийлэх хамгийн гол зүйл нь вакцин болохыг ард иргэддээ үлгэрлэн харуулахын тулд өөрөө ням гарагт Pfizer вакцин хийлгэснийг BBC мэдээллээ. Ерөнхий сайдын вакцин хийлгэж буй үйл явцыг орон даяар телевизээр нэвтрүүлжээ.
Өнөөдөр Ерөнхий сайд Скотт Моррисон болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, асрамжийн газарт амьдардаг зарим иргэд вакцин хийлгэжээ. Тус улсад вакцин хийлгэсэн анхны хүн 85 настай иргэн байна.
Өнгөрсөн бямба гарагт коронавирусний эсрэг вакцинжуулалтыг эсэргүүцсэн жагсаал Мельбурн, Сидней зэрэг хотуудад болжээ. Австрали улс гуравдугаар сарын эхэн үе гэхэд 4 сая хүнийг вакцинд хамруулах төлөвлөгөөтэй байна. Эхний ээлжинд эрүүл мэндийн болон хил гаалийн ажилчид, асрамжийн газарт байдаг иргэд зэрэг 700 мянган хүнийг вакцинд хамруулах аж.
Эх сурвалж: zindaa.mn