Баянзүрх дүүрэгт явуулын 193, суурин дөрвөн цэгт шинжилгээ авна
Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа коронавиуруст халдварын тандалт, илрүүлгийн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” өнөөдөр /2021.02.21/ Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдана. Баянзүрх дүүрэг 45800 иргэнийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулах бөгөөд явуулын 193, суурин 4 цэгээр шинжилгээг авахаар бэлтгэл ажлыг хангажээ.