НӨАТ-ын азтан өнөөдөр тодорно
НӨАТ-ын урамшууллын 2021 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр (2021.02.21) Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.
Сугалааны тохиролд оролцохын тулд 2021 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан, азтан болох боломжтой юм.
Сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд болсон сугалааны тохиролд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 26,248,898 баримт хамрагдсанаас:
5 сая төгрөгийн 2
3 сая төгрөгийн 28
1 сая төгрөгийн 264
100 мянган төгрөгийн 2362
30 мянган төгрөгийн 23431 баримт тохиролд таарч азтан болсон юм.
Үндсэн сугалааны дугаар 25037549
Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 23058994 байжээ.
Эх сурвалж: news.mn