Сү.Батболдын гадаадад илэрсэн үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээ 57.1 сая ам.доллар болж байна
Сү.Батболдын хэргийг ШҮҮХ он цагийн дараалал
Монголд төдийгүй хэд хэдэн гадаад улсын шүүх дээр Сү. Батболдын авлигал, оффшорын хэрэг үүссэн билээ.
Нэг. 2020.10.28-нд Баянзүрх дүүргийн шүүхээс Сү.Батболд тэргүүтэй хүнд холбогдох 250 сая ам.доллар буюу 713.6 тэрбум төгрөгийнхохирлыг нэхэмжилсэн хэрэг үүсгэжээ. Нэхэмжлэгч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюутолгой ХХК гэсэн төрийн 3 байгууллага юм.
Хоёр.2020.11.18-нд Английн хатан хааны Дээд шүүхээс Сү.Батболд, Солонгосын иргэн Чон нарт холбогдох Лондон хот дахь 15.2 паунд буюу 60 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг царцаах шийдвэр гарчээ.
Нэхэмжлэгч нь Монгол улсын төрийн 3 байгууллага
Хөрөнгийн нэр хаяг: Apartment 716, The Knightsbridge, London
Гурав. 2020.11.23-нд Хонконгийн Дээд шүүхээс Сү.Батболдын 30 сая ам.доллар буюу 85.8 тэрбум төгрөгийн 2 үл хөдлөх хөрөнгийг царцаах шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь Монгол улсын төрийн 3 байгууллага
Хөрөнгийн нэр хаяг:
1. Duplex Flat A, The Westminster Terrace, 35-36 давхар
2. Duplex Flat C, Kennedy Road, 38-39 давхар, задгай дээврийн хамт
Дөрөв. 2020.11.25-нд Монгол улсын төрийн 3 байгууллагаас Сү.Батболд нарын 16 этгээдэд холбоотой 50 сая ам.доллар буюу 142.7 тэрбум төгрөгийн 2 үл хөдлөх хөрөнгийг царцаах нэхэмжлэлийг Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан байна.
Хөрөнгийн нэр хаяг:
Unit 12E, 21 East 61st Str., NY
3. Unit 58D, 230 West 56th Str., NY
- 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр нэхэмжлэгч буюу Монгол улсын Засгийн газрын хүсэлтээр Сү.Батболд нарын эхний 8 холбогдогчийн хувьд нэхэмжлэлээ шүүхээс татан авсан.
- 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч буюу Монгол улсын Засгийн газрын хүсэлтээр бүх 16 оролцогчид холбогдох нэхэмжлэлийг эвлэрлийн тохиролцооны үндсэн дээр татан авч хэрэг хаагдсан.
-Тав. 2021.01.25-нд УИХ-ын гишүүн С.Ганбаатар Нью-Йоркийн шүүхээс нэхэмжлэлийг татан авсан Монгол улсын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн, дахин нэхэмжлэл гаргахыг шаардан УБ хотын төв талбайд өлсгөлөн зарлалаа.
Гэвч Засгийн газрын зүгээс аль байгууллага, албан тушаалтан нэхэмжлэлээ татан авах талаар 2 удаа өргөдөл гаргасан нь тодорхой бус байна. Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдох үедээ асуултанд хариулахдаа "Гадаадын шүүх дээр нэхэмжлэл гаргасан ямар ч асуудал байхгүй" гэж хариуллаа.
Зургаа. 2021.01.29-нд Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Нью-оркийн шүүхээс татгалзсан нэхэмжлэлээ сэргээх бичиг явуулж, Оюутолгойн хэлэлэцээр хийхдээ авлигал авсан байж болзошгүй хэргийг Нью-Йоркийн шүүхээр шалгуулах хүсэлт гаргаснаа. С.Ганбаатар 5 хоног үргэлжилсэн өлсгөлөнгөө зогсоолоо.
НЬЮ-ЙОРКИЙН ДЭЭД ШҮҮХЭД ГАРГАСАН СҮ.БАТБОЛД ТЭРГҮҮТЭЙ ХОЛБОГДОГЧДЫН ХӨРӨНГИЙГ ЦАРЦААХ ГОМДЛЫГ ХЭН ТАТАН АВСАН БЭ?
Сү.Батболдын гадаад дахь үл хөдлөх хөрөнгийн жагсаалт!
1. Хонконгд 7.6 сая $ буюу 21 тэрбумын үнэтэй Дуплекс загварын байр
2. Хонконгд 5.1 сая $ буюу 14,2 тэрбумын үнэтэй Дуплекс загварын байр
3. ОХУ-д Арбатын гудамжинд 2.1 сая $ буюу 5.8 тэрбумын үнэтэй байр
4. Тайландад 5 сая $ буюу 14 тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгө тус бүр 2 ширхэг
5. Тайландад 1.8 сая $ буюу 5 тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгө тус бүр 3 ширхэг
6. Лондонд 13 сая $ буюу 36.4 тэрбумын үнэтэй орон сууц
7. Лондонд 2.4 сая $ буюу 6,7 тэрбумын үнэтэй орон сууц /2018 онд бүртгэл өөрчлөгдсөн/
8. АНУ-ын Манхаттенд 9.9 сая $ буюу 27.7 тэрбумын үнэтэй орон сууц
9. АНУ-ын Манхаттенд 3.2 сая $ буюу 8.9 тэрбумын үнэтэй орон сууц
10. АНУ-ын Бостонд 1.5 сая $ буюу 4.2 тэрбумын үнэтэй орон сууц
Эдгээр нь нийлээд 57.1 сая $ буюу 159.8 тэрбум төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө Сү.Батболдын хамаарал бүхий компаниудын нэр дээр бүртгэлтэй байна.
Сү.Батболдын эдгээр үл хөдлөх хөрөнгийг АНУ, Англи, Хонконг, Сингапур, Жерси арлын шүүхүүд дээр царцаасан шийдвэр гараад байна.
2020.10.28-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Сү.Батболд болон түүний төлөөний хүмүүс Эрдэнэт үйлдвэрээс зэсийн баяжмал худалдаж авах гэрээ болон Оюутолгойн орд газартай холбоотой Айвонхоу майнзын хамаарал бүхий хүмүүстэй хийсэн хэлцэл нь хууль зөрчсөн үндэслэлээр хэрэг үүсгэсэн.
Үүнээс болж Монгол улсад учирсан хохирол болох 250 сая $ буюу 713 тэрбум 575 сая төгрөгийг Сү.Батболдоос нэхэмжилж байгаа юм.
Тэгвэл одоогийн байдлаар Сү.Батболдын гадаадад илэрсэн үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээ 57.1 сая $ буюу 159.8 тэрбум болж байна.
Одоо “ЖП Морган” банкин дах Сү.Батболдтой холбоотой дансны хуулгуудыг гаргуулахаар Нью-Йорк хотын шүүх дээр хэрэг үргэлжилж байна. /Холбогдох баримтуудыг хавсаргав/
Төмөрдөшийн Баярхүү