Хүнсэнд агуулагдах хөгц, мөөгөнцөр элэгний хавдрын шалтгаан болдог
Хөгц нь хүний биед ихээхэн муу нөлөөтэй хорт бодис ялгаруулдаг ба эрдэмтэд хөгцийг бүр “чимээгүй алуурчин” гэж нэрлэдэг байна.
Хүмүүс хөргөгчөөсөө хөгцтэй хүнс олоод зарим хэсэг нь шууд гаргаж хаядаг бол нөгөө хэсэг нь ямар ч аюулгүй гэж үзэн хүнсэндээ хэрэглэсээр байдаг. “Хүнсний бүтээгдэхүүн дээр үүсэн бий болсон хөгцийг хамгийн аюултай гэж үздэг бөгөөд ийм хүнс идсэнээр хөгц хэмээн нэрлэх тэрхүү мөөгөнцрийн бүхэл бүтэн систем, асар их хэмжээний хор тэр чигээрээ хүний биед орох болно.”
Ийм мөөгөнцөр бүхий хүнсийг идэж хэрэглэх байтугай зарим нэгэнд нь хүрэх төдийд ч хортой нөлөө үзүүлж экзем, дерматит, харшил зэрэг өвчний эх суурь болдог байна. Хөгцтэй хүнс удаан хадгалсан битүү савыг онгойлгон үнэрлэснээр та ринит өвчин тусах, ширүүн ханиалгах, эсвэл астма өвчтэй болох магадлалтай юм шүү. Хорт бодисыг бие махбодиос шүүж гадагшуулдаг эрхтэн болох элэгэнд хамгийн их халтай. Хүнсэнд агуулагдах хөгц, мөөгөнцөр нь элэгний гэмтэл цаашлаад элэгний хавдар үүсэх шалтгаан нь болдог.
Эх сурвалж: Himalaya Doctor