Хойд Солонгосын 3 хакер 1.3 их наяд ам.доллар хулгайлахыг завджээ
АНУ-ын эрх баригчид Хойд Солонгосын 3 иргэнийг интернет ашиглан олон тооны банкууд болон компаниудаас нийт 1.3 их наяд ам. долларыг хулгайлах гэж завдсан хэмээн буруутгажээ.
Америкийн Хууль зүйн яамнаас мэдээлснээр Хойд Солонгосын 3 иргэн нийлж олон тооны цахим халдлага үйлдэж, 1.3 их наяд ам. доллар хулгайлахыг завдсан ба тэдний цахим халдлагад дэлхийн олон улс орон өртсөн аж. АНУ-ын Ерөнхий прокурорын туслах Жон Демерс, "Хойд Солонгосын хакерууд зэвсэг бус компьютерийн гар ашиглан цахим валют болон иргэдийн цахим түрийвчийг хулгайлж байсан нь тогтоогдсон.
Хойд Солонгосын хакерууд өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн зартай хулгайчууд." хэмээн онцолжээ. Түүнчлэн Хойд Солонгосын хакерууд зөвхөн Хойд Солонгосын нутаг дэвсгэрээс бус БНХАУ, ОХУ-ын нутаг дэвсгэрээс цахим халдлагаа үйлдэж байсан нь тогтоогджээ.
Эх сурвалж: BBC