2028 он гэхэд Хятадын эдийн засаг АНУ-ыг гүйцэж түрүүлж, дэлхийн хамгийн том эдийн засаг болно
2019 онд дэлхийн хэмжээнд гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт урсгал 1.5 их наяд доллартой тэнцэж байсан байсан бол 2020 онд цар тахлын нөлөөгөөр 859 тэрбум доллар болж буурчээ. Энэ талаар НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /UNCTAD/-аас гаргасан тайланд дурдсан байна.
Мөн 2020 онд Хятад 163 тэрбум доллар, АНУ 134 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, Хятад улс гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том цэг болжээ.
2019 онд АНУ 251 тэрбум доллар, Хятад 140 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг татсан байдаг.
2021 онд ч Хятад улс гадаадын шууд хөрөнгө оруулалтын титмээ хадгалах төлөвтэй байгааг UNCTAD-ийн шинэ тайлан харуулж байна. Энэ оны эхний сард Хятад улс 14 тэрбум доллар, АНУ 13 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татжээ.
Их Британид төвтэй Эдийн засаг, бизнесийн судалгааны төвөөс саяхан гаргасан төлөвт 2028 он гэхэд Хятадын эдийн засаг АНУ-ыг гүйцэж түрүүлж, дэлхийн хамгийн том эдийн засаг болно гэж тооцсон байна.
Эх сурвалж: BBC