Гвинейд Эбола вирусын халдвар бүртгэгдэж, 4 хүн нас баржээ
Гвинейд Эбола вирусын халдвар бүртгэгдэж, 4 хүн нас баржээ Бүгд Найрамдах Гвиней Улсын эрх баригчдын мэдээлснээр тус улсад Эбола вирусын голомтот халдвар гарч, уг вирусын халдварын улмаас 4 хүн нас баржээ.
Тус улсын баруун өмнөд зүгт байрлах Нзерекоре хотод Эбола вирусын халдвар авсан нийт 7 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Гвинейн эрх баригчид тус улсад Эбола вирусын голомтот халдвар гарлаа гэж зарласан ч ДЭМБ эцсийн дүгнэлтийг гаргах юм.
Нөгөөтэйгүүр ДЭМБ Гвиней улсад тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд байна. Эбола вирусын халдвар авсан хүнд өндөр халуурах, дотуур цус алдах шинж тэмдэг илэрдэг ба халдвар авсан иргэдийн дунд нас барах тохиолдол багагүй хувийг эзэлдэг байна.
Хамгийн сүүлд 2014-2016 онд Эбола вирусын халдвар Гвиней, Либери, Сьерра-Леонд бүртгэгдэж байсан ба тухайн үед уг вирусын халдвараар нийт 28 мянган хүн өвдсөний 11 310 нь нас барсан аж.
2020 оны 6-р сард Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс 2 жилийн турш үргэлжилсэн Эбола вирусын цар тахлыг ялж чадсанаа зарласан ч энэ сард тус улсад Эбола вирусын халдварын 3 ч тохиолдол бүртгэгдээд байна.
Эх сурвалж: dw.com