Япон улс “Ганцаардлын яам”-тай боллоо
Коронавируст цар тахлыг хязгаарлах үүднээс маш олон салбарын үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг түр хугацаагаар зогсоох шаардлага улс орон бүрт тулгарч байгаа билээ.
Харин Японы хувьд энэ нөхцөл байдал ард иргэдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, нийгмээс тусгаарлагдах, ганцаардах хандлага ихээр ажиглагдаж буй ажээ. Хэрэв энэ асуудал цаашид газар авбал, нийгмийн эрүүл мэнд болон бусад олон асуудлыг хурцатгаж магадгүй тул Ерөнхий сайд Ёшихидэ Суга шинэ чиг үүргийн яам байгуулж сайдыг томилох шийдвэр гаргажээ. Тэрбээр, Бүс нутгийн хөгжлийн сайд Тэцүши Сакамотог Япон дахь ганцаардмал хүмүүсийн сэтгэл санаа, нийгэмд эзлэх орон зайн асуудлыг дэмжих чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болгон, энэхүү албан тушаалд томилсон байна. Түүнчлэн тус яам нь жил ирэх тусам буурч буй төрөлтийн тоог нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллах ажээ.
Тэцүши Сакамото нь 2-р сарын сүүлээр холбогдох асуудлаар яаралтай хэлэлцүүлэг өрнүүлж, ард иргэдтэй санаа бодлоо солилцох төлөвлөгөөтэй буйгаа танилцуулав. Япон улсад үүсээд буй нөхцөл байдал нь хөгшин, залуу насны бүх бүлгийг нэлэнхүйд нь хамарсан байдалтай байгаа юм.
Эх сурвалж: www.japantimes.co.jp