PCR шинжилгээ өгөхөөс өмнө тамхи татаж, шүдээ угааж болохгүй
Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй "нэг хаалга-нэг шинжилгээ" үйл ажиллагааны хүрээнд эхний гурван өдрийн байдлаар, нийтдээ 109.068 хүнээс шинжилгээ авсан байна.
2021 оны хоёрдугаар сарын 11-ны өдөр 45.885, 12-ны өдөр 34.201, 13-ны өдөр 28.982 хүн хамрагдаад байна.
Нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй тус үйл ажиллагааг шинжилгээний түр цэг болон явуулын багаар дамжуулан хийж гүйцэтгэж байна.
Covid-19 илрүүлэх хамар залгиурын шинжилгээ өгөх иргэдэд тавигдах шаардлага:
Шинжилгээ өгөхөөс 2 цагийн өмнө
- Хоол идэхгүй байх
- Ам хамраа зайлахгүй байх
- Юм уухгүй байх
- Бохь зажлахгүй байх
- Тамхи татахгүй байх
- Шүдээ угаахгүй байх
- Эм уухгүй байх
Эх сурвалж: Өдрийн сонин