Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг өргөтгөсөн хүрээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн есөн дүүргийн 32310 иргэн PCR шинжилгээ өгчээ. Тодруулбал,
- Багануур дүүрэгт 370,
- Багахангай дүүрэгт 8,
- Баянгол дүүрэгт 7,165
- Баянзүрх дүүрэгт 11,143,
- Налайх дүүрэгт 582,
- Сонгинохайрхан дүүрэгт 3,158,
- Сүхбаатар дүүрэгт 3,227,
- Хан-Уул дүүрэгт 3,823,
- Чингэлтэй дүүрэгт 2,834 иргэн коронавирусийн халдвар илрүүлэх "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд хамрагджээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр нийслэлийн есөн дүүрэгт 73 шинжилгээний төв, явуулын 137 багийг зохион байгуулж, халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хорооноос сонгогдсон айл өрхийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулж байгаа юм.
Эх сурвалж: Өдрийн сонин