Нийслэлийн хэмжээнд 10 орчим голомт өндөр идэвхжилтэй байна
Улаанбаатар хотод тархаад буй коронавируст халдварын голомтуудын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав.
Тэрбээр "Өнөөдөр коронавируст халдварын тохиолдол 35-аар нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна.
Ойрын хавьтлын хүн халдвар авсан нь батлагдсан тохиолдолд өмнө нь хоёр дахь хавьтал байсан хүмүүс ойрын хавьтал болдог гэсэн үг. Батлагдсан тохиолдлын ойрын болон хоёр дахь хавьтлуудад коронавирус илрүүлэх шинжилгээ хийх явцад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын худалдааны төвд ажилладаг хүн халдвар авсан нь батлагдсан.
Мөн түүний хавьтлуудын шинжилгээг хийхэд дахин найман хүнээс коронавирус илрээд байна. Ингэснээр Улаанбаатар хотод дахин шинэ голомт нэмэгдэж байна гэсэн үг юм.
Улаанбаатар хотод идэвхтэй байгаа голомтуудыг танилцуулбал:
БЗД-ийн "X apartment"-ийн голомт,
Банк бус санхүүгийн байгууллага,
Гутлын цех,
Микс пиццатай холбоотой голомт,
Наркологийн эмнэлэг,
Монос компанитай холбоотой голомт
Асрамжийн газруудад гарсан голомт идэвхжил өндөртэй байна.
БЗД-ийн 5-р хорооны 6-р байр
СХД
БГД-т голомтууд идэвхтэй байна.
Мөн тэрбээр, Бид Улаанбаатар хотод кластерлаж гараад буй 30 гаруй тохиолдлын 14-ийг нь хязгаарлаж, хяналтдаа авсан боловч дахин 10 гаруй голомтот халдвар идэвхтэй байгаа" хэмээн санууллаа.