Улсын онцгой комиссоос ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болжээ. Үүнд:
- Хоёрдугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар
- Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
- Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
- Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.
Нийтдээ 840 орчим иргэнээ татан авахаар төлөвлөжээ.
Эх сурвалж:www.polit.mn