Ebarimt аппликейшнд хөнгөлөлттэй эмийн цахим жор бичигдсэн даруйд мэдэгдэл очдог боллоо
Иргэн та хөнгөлөлттэй эмийн цахим жор бичүүлсэн бол эрүүл мэндийн даатгалын цахим системээс таны ebarimt аппликейшнд жорын мэдээллийг шууд илгээдэг боллоо. Ингэснээр та жорын мэдээллээ гар утаснаас шууд харах, хянах боломжтой. Та цахимаар мэдэгдэл хүлээж аваад өөрийн регистерийн дугаарыг ebarimt аппликэйшны хэрэглэгчийн бүртгэлтэй нийцэж байгаа эсэхийг шалгаарай.