ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1742 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Өчигдөр улсын хэмжээнд 14,495 хүний сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Интермед эмнэлэгт сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарч, PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын тандалт судалгаа, халдварын эх уурхайг тандах судлах ажил үргэлжилж байна. Дорноговь аймагт нийслэлээс замын ажил хийхээр очсон хүний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарчээ.Баталгаажуулах сорьцыг нийслэлд илгээсэн. Улсын хэмжээнд дотоодын халдвар 1234 бүртгэгдсэн байна.ХӨСҮТ-өөс Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 22 хүнийг шилжүүлсэн.
Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1,742 хүрлээ. Үүнээс одоогоор хүн эдгэрээд байгаа бол хүн эмчлэгдэж байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.30-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.30-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, January 29, 2021