ЭМЯ: Шинээр 25 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1692 боллоо
Коронавируст халдварын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 15202 хүнд PCR шинжилгээ хийхэд 25 хүнээс халдвар илэрлээ. Халдвар илэрсэн 25 хүн нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүсийн давтан шинжилгээ, ойрын хавьтлуудаас илэрсэн.
Мөн "X апартмент"-ийн 120 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнээс коронавирус илэрлээ.
Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу тээвэрлэлт хийж байсан жолоочоос ковид илэрсэн. Энэ хүн нэгдүгээр сарын 23-нд шинжилгээ өгсөн байсан. Харин нэгдүгээр сарын 27-нд пост дээр хяналтын шинжилгээ эерэг гарч, батлагдсан. Одоогоор Улаанбаатарт авчирч эмчилж байна.
Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 861 боллоо" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.28-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.28-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, January 27, 2021