“Хортой” хүмүүсийн шинж чанар
АНУ-ын зохиолч, судлаач Тревис Брэдберри “хортой” хүмүүсийн шинж чанарыг нарийн тодорхойлж ямар хүмүүсээс зайгаа барьж өөрийгөө ямар нэгэн эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөжээ.
1. Хов жив хөөцөлдөгчид
Бусад хүмүүсийн зовлонг хэлэлцэж таашаал авдаг хүмүүс. Эхлээд тэдэнтэй нийлж ярилцах нь зугаатай санагдаж болно. Хэсэг хугацааны дараа та өөрийгөө муу тал руугаа өөрчлөгдөөд байгааг анзаарна – илүү бүдүүлэг, бусадтай ширүүн харьцаж, хамгийн гол нь бусад хүний зовлонгоос таашаал авч эхэлдэг болно.
2. Мөнхийн “золиос” бологчид
Энэ төрлийн хүмүүс дандаа л зовж зүдэрсэн байдалтай байдаг. Гомдоллож хүнээр аргадуулахыг хичээдэг. Үнэндээ тэдний амьдрал хэвийн үргэлжилж л байгаа. Эргэн тойрныхоо хүмүүсийг өөрийн гомдлоор шаналгаж (тэд буруутай мэт гэм хүлээнэ) тэрнээс нь таашаал авдаг хүмүүс юм. Эдгээр хүмүүст “хувийн хариуцлага” гэсэн ойлголт байхгүй, бусдад ажлаа нялзааж эсвэл нөхцөл байдлаар шалтаг тоочно.
3. Хувиа хичээгчид
Зөвхөн өөрийгөө л бодох эдгээр хүмүүс бусад хүмүүсийг өөрийнхөө “би”-г батжуулах хэрэгсэл мэт харна. Удаан хугацаагаар эдгээр хүмүүстэй харьцаж эхэлсний дараа түүнд хэрэггүй, таныг ашиглаж байжээ гэдгийг ойлгох болно.
4. Атаархагчид
Энэ төрлийн хүмүүст хөрш айлын зүлэг илүү ногоон харагдана. Сонирхолтой нь ийм хүмүүс өөрийнхөө амьдралд тохиолдсон сайн сайхан зүйлд чин сэтгэлээсээ баярлаж чаддаггүй байна. Эдгээр хүмүүстэй байнга харилцаад байвал та өөрийгөө үнэлэхээ больж эхэлнэ гэдгийг бүү мартаарай.
5. Дарангуйлагчид
Нөхөрлөл бол ийм хүмүүст зүгээр л халхавч. Ийм төрлийн хүмүүс эргэн тойрныхныгоо өөрийн хувийн зорилгод хүрэх хэрэгсэл болгон ашиглана. Та нөхөрлөлөө эргэн хар даа, танд тэр хүнээс сэтгэлийн болон эд зүйлийн ямар нэгэн зүйл үлдэж үү? Та өгөөд л, тэд аваад л – хариуд нь тэд юу ч санал болгосонгүй.
6. Дементорууд /мангасууд /
Жоан Роулингийн Гарри Поттер цуврал романд дементор гэж хүний сайхан сэтгэлийг хоосолж хүний сэтгэл хөдлөлөөр хооллодог муу санаатай, сохор юмнуудыг хэлдэг. Роулинг нэгэн удаа дурсахдаа, энэ дүрийг бодит хүнээс сэдэвлэн бүтээсэн юм. Ийм төрлийн хүмүүс “өрөөнд орж ирээд л байсан амьдралыг нь ховх сорчихдог”. Хичнээн сайхан гэгээн, баяр баясгалантай зүйл байлаа ч гэсэн өөрийн гутранги үзлээрээ бүхнийг харлуулж орхино. Ийм хүмүүстэй удаан харьцвал хүссэн хүсээгүй муу юмны тухай илүү боддог болно шүү.
7. Их зантангууд
Их зантай хүмүүстэй харьцах – цагаа л дэмий үрэх хэрэг гарна. Таны ямар нэгэн үйлдлийг тэдгээр хүмүүс юман чинээ тоож авч үзэхгүй. Их зантангууд өөртөө итгэх итгэл нь бага байдгийг судалгаагаар тогтоожээ. АНУ-ын Акрон их сургуулийн хийсэн судалгаагаар, их зантай хүмүүсийн мэргэжлийн ур чадвар болон танин мэдэхүйн чадвар сул байдгийг тогтоожээ.