ОХУ-ын 122 хотод өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын эргэн тойронд

ОХУ-ын 122 хотод өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын эргэн тойронд

Оросын сөрөг хүчний удирдагч А.Навальныйг суллахыг шаардсан жагсаал өнгөрсөн бямба гаригт өрнөжээ. Нийслэл Москва болон Санкт-Петербург хотуудад зохион байгуулсан жагсаалд 40 гаруй мянган хүн оролцсон агаад цагдаа нарын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан талаар мэдээлжээ.

Зөвхөн Москва хотод гэхэд 1201 хүн, хөрш зэргэлдээх Санкт-Петербург хотноо 471 хүнийг тус тус саатуулсан байна. Эсэргүүцлийн давлагаа газар авч, Оросын 122 хотод өрнөсөн нь дээд амжилт болжээ. Мөн хилийн чанад дахь 78 хотод жагсаал зохион байгуулсан тухай мэдээ байна. Жагсаалын үеэр гурван мянга гаруй хүнийг саатуулсны дунд А.Навальныйн эхнэр Юлия Навальная болон түүний туслах Любовь Соболь нар байгаа аж.

Эсэргүүцлийн жагсаалд ихэвчлэн Оросын залуу үеийн төлөөллүүд оролцсон агаад тэд дарангуйлагч эрх баригчдыг огцрохыг шаардан ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн байна. Гэвч жагсагчид болон цагдаа нарын хооронд үүссэн мөргөлдөөний үеэр эмх замбараагүй байдал үүсчээ. Ажиглагчдын онцолсноор “Энэ нь Орос орны шинэ үеийн түүхэнд эсэргүүцлийн ажиллагаа явуулсан хугацаан дахь хамгийн өндөр тоо” гэв. Хамгийн сүүлд тус улсад 2017 онд болсон жагсаалын үеэр 1769 хүнийг саатуулж байв.

ОХУ-ын эрх баригчид урьд нь ард иргэддээ хандан цар тахлын хөл хорионы дэглэмийг зөрчихгүй байх. Бямба гаригт болох хууль бус жагсаалд оролцохгүй байхыг удаа дараа анхааруулсан гэнэ.

Гэвч жагсагчид үүнийг үл харгалзан жагсаалаа үргэлжлүүлсэн байна. Тэд “Путин бол хулгайч”, “Навальныйг чөлөөл” гэсэн бичээс бүхий лоозонг гартаа барьцгаан хашгирч байсан гэнэ. Хэв журам сахиулагчид жагсагчдыг хүч хэрэглэн тараахдаа жагсагчдыг зодож нүдсэн, албадан баривчилсан,толгой цээжин тус газарт нь бороохойгоор нүдсэн, эмэгтэйчүүдийг ээмэгнээс нь татаж, чихийг нь сэтэлсэн, өшиглөсөн гэсэн мэдээ байна.

Оросын хүчний байгууллагынхны уг үйлдлүүдэд өрнөдийн орнууд болон хүний эрхийн олон улсын байгууллагууд шүүмжлэлтэй хандаад байна. Саатуулагдагсдын дунд мөн 300 гаруй хүүхэд, 40 орчим сэтгүүлч байгаа аж.

ВВС агентлагийн онцолсноор“ОХУ-д өрнөсөн эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын тоог нарийн гаргахад хэцүү. Гэхдээ энэ нь сүүлийн жилүүдэд тус улсад болсон хамгийн том зөвшөөрөлгүй жагсаал боллоо. Жагсагчид сөрөг хүчний тэргүүн А.Навальныйг суллахыг шаардаж, ОХУ-д ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг шаардан, ерөнхийлөгч В.Путин, түүний тойрон хүрээлэгчдийг огцрохыг шаардсан”гэжээ. Мөн өрнөдийн зарим хэвлэлүүдэд ОХУ-д болж буй үйл явцыг “Сүүлийн 10 жилийн хугацаанд болсон хамгийн томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал” гэж тодотгосон байна.

АНУ-ын Төрийн департамент ОХУ дахь үйл явц, иргэдийг олноор нь саатуулсан явдлыг “Ард түмний үзэл бодлоо тайван замаар чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн үйлдэл” хэмээн тодорхойлсон байна. Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс “Жагсаалд оролцож буй иргэд болон сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сөрөг хүчний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. А.Навальныйг даруй суллахыг шаардаж байна” гэв.

Навальныйн хэрэг

А.Навальный нь өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Томск хотоос Москваг чиглэн хөөрсөн онгоцонд сууж явахдаа бие нь огцом муудсанаас ослын буулт хийсэн билээ.

Хожим түүнийг хордуулсан болохыг тогтоосон юм. Комд орсон түүнийг тусгай онгоцоор ХБНГУ руу аваачин эмчилгээнд хамруулсан билээ. Германы тал өнгөрсөн есдүгээр сард түүнийг "Новичок" бүлэгт хамаарах бодисоор хордуулсан гэж мэдэгдсэн юм.

Оросын сөрөг хүчний тэргүүн Берлин хотын эмнэлэгт таван сар эмчлүүлсний дараа нутаг буцахаа мэдэгдсэн. Түүнийг өнгөрсөн долоо хоногт Шереметьево нисэх онгоцны буудалд газардах үед нь хүчний байгууллагынхан саатуулсан юм. А.Навальныйг нутаг буцахын өмнө ОХУ-ын Шийтгэл гүйцэтгэх холбооны албанаас түүнд 2014 онд оноосон тэнсэн харгалзах ялын нөхцөлийг зөрчсөн гэх хэргээр Химкинскийн хотын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин энэ сарын 18-нд болсон шүүх хурлаар түүнийг 30 хоног баривчлах шийдвэр гаргасан аж.

Улмаар түүнийг нутагтаа очиход нь саатуулж, урьдчилан цагдан хорих төвд хориод байгаа юм.

В.Путины эдлэн газар

А.Навальныйг саатуулагдсаны дараа түүний хамтрагчид Хар тэнгисийн эрэг дэх Оросын төрийн тэргүүн В.Путины нууц ордны тухай дүрс бичлэгийг Youtube сувгаар цацжээ. Одоогийн байдлаар уг бичлэгийг 66 сая хүн үзээд байна. Дүрс бичлэгт нэгэн баян бизнесмэн В.Путинд уг харшийг бэлэглэсэн гэж мэдээлжээ.

Эдлэн газрын нийт талбай долоон га. Энэхүү харш нь өвлийн ордон, казино,сүм, нисэх талбай, театр, спорт заал, хоккейн цогцолбор, усан сан, метроны зам, гүүр, дарсны агуулах, ашиглалтын болон ажилчдын байр, хамгаалалтын өндөр хашаа, цэцэрлэгжүүлэлт, усан боомт зэргээс тогтох аж. Урьдчилсан тооцоогоор харш бүхий цогцолборын нийт өртөг нь 1.3 тэрбум ам.доллар. А.Навальныйн үзэж буйгаар В.Путин авлигын мөнгөөр уг байгууламжийг авсан байх магадлалтай гэжээ.

Харин Кремлийн хэвлэлийн албанаас дээрх дүрс бичлэгийг ашиг хонжоо олох зорилгоор А.Навальный бүтээсэн хуурамч баримт хэмээн тайлбарласан байна.

2
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419