Токио-2020 Олимпийн наадмыг хойшлуулах эсэхийг ирэх гуравдугаар сард шийднэ
“Токио-2020” олимпийн наадам 2020 оны долдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 9-ний өдрүүдэд болох ёстой байсан ч цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдон, 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-ны хооронд зохион байгуулахаар тогтсон билээ. Тэгвэл Олимпийн наадмыг зохион явуулах эсэхийг ирэх гуравдугаар сард эцэслэн шийднэ. “Токио-2020” олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга Мори Ёширо “Ирэх зун үзэгчгүйгээр зохион байгуулах боломжийн талаар судалж байгаа” гэжээ. Учир нь Японы талаас бүтэн жилээр хойшлогдсон Олимпийн наадмыг дахин хойшлуулах аргагүй гэж үзэж байгаа ч зарим улс орнууд цар тахлын дэгдэлт буурахгүй бол үргэлжлүүлэн хойшлуулах саналтай байгаа аж.
Эх сурвалж: Өдрийн сонин