Ерөнхийлөгч Жо Байден зогсоолд хоноглосон цэргүүдээс хүлцэл өчив
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолд хамгаалалтанд ирсэн цэргүүд автомашины зогсоолд байрлаж буйг харуулсан гэрэл зургууд пүрэв гарагт цацагдаж, олны дургүйцлийг хүргэсэн. Зураг гарсны дараа Ерөнхийлөгч Жо Байден цэргүүдээс уучлалт хүсчээ. Энэ сарын эхээр болсон хүчирхийллийн дараа түүний тангараг өргөх ёслолд зориулж Вашингтонд 25000 гаруй цэрэг байрлуулсан юм. Уг шуугиан улстөрчдийг бухимдуулж, зарим мужийн дарга нар цэргүүдээ эргүүлэн татжээ. Ноён Байден баасан гарагт Үндэсний гвардийн товчооны дарга руу залгаж, уучлалт гуйсан талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлэв. Тэргүүн хатагтай Жилл Байден мөн зарим цэргүүд дээр очиж биечлэн талархал илэрхийлжээ."Би зүгээр л өнөөдөр намайг болон миний гэр бүлийн аюулгүй байдлыг хангасан та бүхэнд баярлалаа гэж хэлэхийг хүссэн юм" гэж тэрээр хэлжээ. Харамсалтай нь, Капитолын ордныг хамгаалж байсан хэдэн зуун цэрэг цар тахлын халдвар авсан нь батлагджээ. Давчуу, агаарын солилцоо муутай, зай барих боломжгүй нөхцөл байдалд олуулаа байрлаж байсан нь халдвар хурдтай тархах шалтгаан болсон байна.