Байдены ёслолын “тод гэрэл” Аманда Горман
Том, жижиг гэлтгүй төрийн үйл хэрэг, тухайн оронд болсон үйл явдал болгон нь дэлхий нийтийн сонирхлыг цаг ямагт татдаг улс бол Америк. Конгрессын байр руугаа дайрсан их үймээний дараа болсон шинэхэн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өмнөх жилүүдийнхээс илүү анхаарал татлаа. Ёслолын нээлтэд оролцсон алдарт дуучин Лэди Гага, Женнифер Лопез нараас гадна олны талархлыг хүлээж, хайрыг нь татсан нэгэн “од” ирсэн нь 22 настай Аманда Горман байв. Үндэсний анхны залуу яруу найрагч шагналыг хүртсэн түүний тангараг өргөх ёслолын үеэр уншсан шүлэг маш онцгой үзүүлбэр байв.
Тэрээр "The Hill We Climb” гэсэн хүчирхэг шүлгээрээ Америкийн шиэн үеийнхнийг хамтдаа хөгжил дэвшил, гэрэлт ирээдүй рүү тэмүүлэхийг уриалсан юм. Үүнээс гадна түүний тансаг хувцаслалт, гоёл чимэглэл, үсний засалт гээд дүр төрх нь бүхэлдээ өөдрөг үзлийг түгээж байсан юм. Олны нүдийг унагасан шар өнгийн хослолыг Италийн загвар зохион бүтээгч Миуккиа Прада урлажээ. Мөн үсээ жижиг хэсэгт хуваан олон сүлжин улаан өнгийн Прада загварын боолтоор ороосон байлаа. Аманда “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өмссөн хослолыг нь тэргүүн хатагтай Жилл Байден түүнд санал болгосон талаар дурджээ.
Түүний гоёл чимэглэл ялангуяа үнэт эдлэлүүд нь Прадагийнх биш бөгөөд Опра Винфригийн хувийн загвар зохион бүтээгчдийн бэлэг юм. Телевизийн алдарт хөтлөгч Опра Амандагийн шүлгүүдийг бишэрдэгээ илэрхийлэн Грек дизайнер Никос Кулисын алтан хос цагираган ээмэг, Нью Йорк хотод төвтэй “Rare Origin” брэндийн торонд байгаа шувууг дүрсэлсэн бөгж бэлэглэжээ. Бөгжний энэ дүрслэл нь Африк-Америкийн яруу найрагч Маяа Анжелоугийн хүндэтгэлд зориулжээ. Опрагийн хувьд бэлэг өгдөг уламжлалыг хадгалж яваа юм. Тухайлбал, 1993 онд ерөнхийлөгч Билл Клинтоны тангараг өргөх ёслолд Опра шүлэг уншихад нь ярилцлагын шоуных нь продюсер Анжелоу “Chanel” брэндийн хослол, бээлий илгээж байсан юм.
Ийн Горман олонд танигдах эхлэлээ маш гайхалтайгаар тавилаа. Энэ тухай тэрээр “Загвар буюу хувцаслалт гэдэг надад маш их утга учир зүйл шиг санагддаг. Хувцаслалт гэдэг миний өнгөрсөн түүхийн илэрхийлэл, намайг дэмждэг хүмүүсийг хүндэтгэж байгаагийн илрэл юм” гэж “Vogue” сэтгүүлд ярьжээ.
Эх сурвалж: polit.mn